Сэтгэл судлал

Me n Myself, i wrote it too long ago...

Би одоо гадаадад сурч байгаа жирийн л нэгэн монгол оюутан. Яс үндэсээ тоочвол Манзушир овогт. Эцэг уулаас Төв аймгийн гаралтай, эх минь анхнаасаа Улаанбаатарын уугуул иргэн. Багшийн дээдийн түүхийн ангид шинэхэн оюутан аав тэр үед ийм нэгэн хүүтэй болно чинээ санаа ч үгүй явах үес ээжтэй танил болж төд удалгүй тэд гэр бүл болж тоглох болсон юм билээ. тэр нэг жил эгчийг минь төрөхөд "аав чинь лавтай бөх хүүтэй болно гэж бодож байсан болов уу" гэж хожим нь аавын хар багын найз надад дурсан хошигноно. Эгч яахав эмэгтэй болж төрснийхөө хувьд аавд гологдох нь хайшаа ч юм гэхдээ л аав хүүтэй болохыг эрхгүй ихээр хүсч байж л дээ.



Би одоо гадаадад сурч байгаа жирийн л нэгэн монгол оюутан. Яс үндэсээ тоочвол Манзушир овогт. Эцэг уулаас Төв аймгийн гаралтай, эх минь анхнаасаа Улаанбаатарын уугуул иргэн. Багшийн дээдийн түүхийн ангид шинэхэн оюутан аав тэр үед ийм нэгэн хүүтэй болно чинээ санаа ч үгүй явах үес ээжтэй танил болж төд удалгүй тэд гэр бүл болж тоглох болсон юм билээ. тэр нэг жил эгчийг минь төрөхөд "аав чинь лавтай бөх хүүтэй болно гэж бодож байсан болов уу" гэж хожим нь аавын хар багын найз надад дурсан хошигноно. Эгч яахав эмэгтэй болж төрснийхөө хувьд аавд гологдох нь хайшаа ч юм гэхдээ л аав хүүтэй болохыг эрхгүй ихээр хүсч байж л дээ.
Тэгээд л би гэж гайхал эгчээс дөрвөн жилийн дараа зантайсан том шар толгойтой, хэдэн сөөсгөр үстэй нөхөр төрсөнийг нь Төгөлдөр гэж нэрийдэх болж. Аав ч уулын бөхийн хорхойтон. Анх хараад л шинжиж эхэлсэн биз. Даанчиг "аавын бөхийн удамтай болох" гэсэн гэнэхэн мөрөөдөл нь талаар нэг болж өнөөх өөхөн бөмбөлөгт шар толгойтод нь бөхийн шинж харин ч нэг байсангүй ээ. Гэхдээ аавын сэтгэл гундаагүй юм. Өөрийгөө "азтай эцэг" гэж хаа нэгтээ сархад зооглохдоо надад шөнөжин үглэж хонодогсон. Тиймээ аав ч азтай би ч тийм сайхан аавтайдаа азтай хүү. Харин төрсөн цагаасаа хойш мэдээ орж өөрийгөө азтайд тооцож явсан миний амьдрал ийнхүү харь хүний нутагт эрдэм номын мөр хөөж суух юм чинээ зүүдэлж үзсэнгүйдээ.

Ирээд жил гаруй боллоо. Энэ жил гарны хугацаанд би их зүйлийг ойлгож авлаа гэж өөрөө өөртөө битүүхэн шивнэн хэлдэг боловчиг хэрвээ би монголдоо байсан бол гэж хаа нэг бодож суудаг билээ. Тиймээ хэрвээ би Монголдоо байсан бол байнаа,,, за хүндхэн хар дуу ажил хийж үзээгүй гэхэд хэцүүхэн. Зарим зун ганц хэд хоногоор хөдөө гарж мал маллаж байснаас өөр ч онцын хийж байсан хар ажил гэх зүйлгүйдээ. тэгээд ч тэндээс авч байсан шан харамж нь бага боловч эмээ ээжийн минь сэтгэл шингэсэн хэдэн тостой бор ааруул, дөрвөлжин бяслаг зэрэг л байлаа шүүдээ. За тэгээд хар ажил ч юм уу туслах ажил заримдаа засвар хийх үес хаа нэгтэй тоосго зөөж элс шороо асгалчаж л өнгөрч байлаа. Эрдэм номын мөр хөөж эрдэмтэй том хүн болно гэж бодож явсаных хэдэн жил сургуулийн хаалга татаж хэд гурван юм сурч л суулаа. Дунд сургууль төгсчихлөө, Их сургуулийн хаалгыг хоёр жил хагастай татаад үзчихлээ. Тэр үед бүх зүйл л зүгээр л тэгшхэн татсан шулуун шугам шиг ямар нэгэн муруй хазгай байхгүй өнгөрч байж. бүх л зүйл бэлэн, хүн тийм орчноос амьдралд суралцаяа гэвэл бас л бэлэн шугам л зурах гэж оролдох байхдаа. Гэтэл үгүй юмаа. Би Монголдоо байхдаа амьдрал гээчийг үзэж өнгөрсөнөөс биш биеээр мэдэрч байгаагүй мэт санагддаг юм. Үнэхээр хэцүү амьдралтай олон арван хүний дэргэдүүр би ганган тэрэг хөллөөд л, газтай ундаа сороод л, тэдэнрүү нүдээ хаа нэг ярвалзуулж өнгөрөөж байсанаа л одоо санадаг юм. Тийм л болохоор би амьдралыг нүдээрээ л харж өнгөрөөж.

Баян тансаг сайхан улсад ирлээ гэсэн чинь бэл бэнчин маань хаанаа ч хүрдэггүй юм байна. Бардамнаж том том зантаганаж байсандаа болоод санаа зовохдоо ээж аав хоёроос ч хүртэл мөнгө төгрөг гэхээ болив. Анх ирэхэд нэг л их сайхан орон, би ч яахав халаасандаа хэдэн төгрөгтэйнх эхний хэдэн долоо хоног ч өлсөлгүй л явлаа. Ахиад нэлээн хэдэн сар болоод ирсэн чинь халаасандах мөнгө хулгайд алдчихвуу гэж бодогдтол л урсаад явчихсан байваа хөөрхий. Юу ч үзээгүй нусгай бацаан тэгээд хайшаа ч үгүй оюутныхаа дотуур байранд гацаанд оровдоо... Тэр цагаас хойш амьдрал гэдэгт өөрийн биеээр хөл тавьж эхэллээ. За даа тун чиг хатуу тоглоом юм. Хэр бараг гардаггүй нулимс нүднээс бөмбөрч байх юм. Хэцүүхэн үед сэтгэл санаа бол салбайж урагдсан даавуунаас ч долоо дор болтолоо гундана. Өөрийн эрхгүй ажил хийж мөнгө олж бор ходоодоо хоолтой нь залгуулахгүй бол ар өвөр хоёр чинь нийлэх дөхөх үе ч байлаа. Их хэцүү юм гэж өөртөө л хэлэхээс биш өрөөл бусадад зовлонгоо тоочиж явсангүйлдээ. Ээж аав хоёртоо бол бүр ч үгүй. Харин ч эсрэгээр нь:
-хүү нь сайн сууж байгаа, санаа зовох хэрэггүй гэж хэл мэдүүлдэг байлаадаа. Хэрэв тэдэнд би мөнгөө барсаан гэдэс өлсөж байна, би их зовж байна гээд хэлчих юм бол хаа байсан тэндээс бас л хий дэмий санаа нь зовоод л үрдээ л юм болохоор мөнгө төгрөгөө хамаа намаагүй нь явуулаад бөөн юм болох байсан болохоор би хэлж зүрхлээгүй юм. аав намайг бөхийн дайтай эр төрнө гэж хүлээж байсаныг нь бодоод одоо л жоохон бөх хүний бүдүүн зүрх гаргаж зоригтой амьдранаа гэдэг ганц л бодол тэр үед надад тэнхээ өгч байлаа. Мөнгө төгрөгний гачигдал их хэцүү юм билээ. Түүнийг чинь олох ч гэдэг амар биш эд. Би хэд хэдэн газар боолын дайтай ажил хийж байж нэг хэдэн төгрөгтэй залгуулна. Дээрээс нь бас хичээлээ хийнэ. Гэхдээ хүн тэгж л амьдарч байж толгой нь ажиллаж эхэлдэгийг тэгэхэд л мэдэрсэн юм.
Үнэтэй машин амттай ундаа зэрэгээс холдоод бүтэн жил боллоо, би одоо дахиж хээв нэг хүмүүсийн дэргэдүүр дайрчих шахаад өнгөрч чадахгүйлдээ. Учир нь намайг ажил хийж байхад манай тэр үйлдвэрийн эзэний хүүхэд яг л над шиг үнэтэй машин хөлөглөөд л миний хажуугаар өнгөрөхдөө татсан тамхиныхаа ишийг толгой руу няслах шахаад өнгөрч байхад, би хөмхий зууж өнгөрч байсан юм. хичнээн урам хугармаар, хичнээн ой гутмаар байдагийг нь би тэгэхэд л биеээрээ мэдэрсэн юм байна. Надаас өөр хүн бас л ингэж явдаг л юм байна. Харин тэд нар бас над шиг замаар орох байлгүй гэж бодоод цааш ажилаа хийсээр л байлаа.

Үнэхээр миний машин үнэтэй байсан ч миний бие сэтгэл дэндүү хямдхан дэндүү хэврэг байж л дээ. Яг ийм зүйл хэрэв надтай тохиогоогүй байсан бол би монголдоо элбэг дэлбэг сайхан жаргалтай байж болох л байсан. Гэхдээ бурхан намайг тэгж шийтгэсэн үү буг чөтгөр нь намайг ийнхүү ялласан уу бүү мэд. Утга учиргүй баян цатгалан амьдралаас би хагацаж ядуу харцын замаар бас алхаад үзчихлээ. Одоо бол нэг хэсэгтээ зовохооргүй л мөнгө цуглуулчихсан, тэрийгээ ч хий дэмий хийсгэхээргүй ухаан суучихсан гэдэгт би баттайяа итгэдэг. Харин өнгөрсөнд хайран цацсан мөнгөө бодох биш, өнгөрсөнд хайран өнгөрөөсөн цаг заваа бодохлээр дэндүү их харамсах юм. Хэрэвээ би өнгөрсөнд очиж чаддагсан бол Монголд байгаа тэр нусгай бацааныг нэг сайн сургахсан. ядаад л тэр нэг юмийг жаахан хар ажил хийлгэж хэд сайн хашраагаад өгөх юмсан л гэж боддог юм даа.

Гэвч өнгөрсөөн. нэгэнтээ л очиж болохгүйгээс хойш одоо яаая гэхэв. Энэ бол би л байсан. Урьдын хийсан алдаат амьдралаа дахин давтахгүй байхад л болох нь тэр. одоо би аль нь үнэн аль нь худал болохыг ялгахтайгаа болчихоод байна. гэвч бас л түүхийгээрээ л... амьдын энэ тогоонд хэдэн жил чанагдахаа мэдэхгүй болохоор хэзээ болохоо бол бүр ч хэлж мэдэшгүй юм даа.


0 comments:

:

Зөвшөөрөлгүй хуулбарлан ашиглахыг хориглоно Copyright © 2010 | Дизайныг засаж сайжруулсан HONEY