Сэтгэл судлал

Анхаарлыг судлах үсгэн арга

Хүний анхаарлыг судлах бас нэгэн арга бол үсгэн арга юм. та дэлгэрэнгүй мэдээллийг уншиж үсгэн аргыг татаж авна уу...



Хүн аливаа юмийг хийхэд анхаарлын гүйцэтгэх үүргийн талаар бид өмнөх бичлэгүүдээс үзсэн. Тэгвэл таны анхаарлаа төвлөрүүлэх чадвар хэр зэрэг сайн бэ? Гэдгийг тогтоох бас нэгэн арга бол энэхүү үсгэн арга юм. Таны хажууд судлаач байх ба тэрээр танд энэхүү хуудсыг харуулан секундометрээр хугацааг хэмжих ёстой. Энэхүү даалгавар нь 3 үе шаттай.
• Эхний үе нь таньд зөвхөн “О” үсгийг олох даалгавар өгнө.
• Хоёр дахь үе нь таньд “ОБ” үсгүүдийг нийлэмжүүдийг олох даалгавар өгнө.
• Гурав дахь үе нь таньд “ОА” үсгүүдийн нийлэмжүүдийг олох даалгавар өгнө.
Ингэснээр таныг анхаарлын төвлөрөлт болон шилжилт хэр сайн бэ гэдгийг тогтоох боломжтой юм. Хэрэв таны анхаарлын шилжилт муу бол ОБ үсгүүдийн нийлэмжийг олох даалгаварын дараа ОА үсгүүдийн нийлэмжийг олоход маш хэцүү байх болно. Энэ бол зөвхөн гэрийн нөхцөлд ч хийгээд зогсохгүй хэрэв та компанидаа Анхаарлын төвшин маш өндөртэй хариуцлагатай ажилтан авах хэрэгтэй байгаа үед ажилд орохыг хүсэгчидээс авч болох энгийн бөгөөд маш бодит арга юм.
Магадгүй зарим хүмүүс энэхүү даалгаварыг маш хурдан хугацаанд гүйцэтгэж болох юм. Хэрэв тэгсэн тохиолдолд та үсгүүдийн хэмжээг багасгаж хуудсан дээр давтан хуулж илүү их болгож болох боломжтой. Харин та шалгагч болж байгаагийн хувьд хэдэн ширхэг үсэг олсон байх ёстойг маш сайн мэдэж байх ёстой.
Үүнийг өөрчилж өөрийнхөө ажлын, хүүхдийнхээ насны онцлогт тохируулан хэрэглэж болох юм.
Анхаарлын тогтворжилт, төвлөрөлт, шилжилт хэр сайн байна вэ гэдгийг мэдсэнээр та өөрийгөө болон ажилтан, хүүхдээ таньж мэдэхэд нэг алхам ойртож байгаа гэсэн үг юм.
За амжилт хүсье!


энд дараад татаад ав


0 comments:

:

Зөвшөөрөлгүй хуулбарлан ашиглахыг хориглоно Copyright © 2010 | Дизайныг засаж сайжруулсан HONEY