Сэтгэлийн түмэн салааны өчил
Худал хэлэх хулгай хийх гэгч ямар жигшмээр ямар ичмээр, ямар өөдгүй зүйл байдагийг би бага байхдаа нүдээрээ харж билээ.
Манайх гэдэг айл тээр жилийн цагаан сарын баярыг угтах бэлтгэлдээ ороод байсан. Би их жоохон байсан юм. Лав тэр жил сургуульд орох гэж ээж ааваас их эрт цүнх дэвтэр ном нэхэж байсанаа санадаг. Мөн нэг явдлыг одоог хүртэл санаанаасаа гаргаж чаддаггүй юм.
Худал хэлэх хулгай хийх гэгч ямар жигшмээр ямар ичмээр, ямар өөдгүй зүйл байдагийг би бага байхдаа нүдээрээ харж билээ.
Манайх гэдэг айл тээр жилийн цагаан сарын баярыг угтах бэлтгэлдээ ороод байсан. Би их жоохон байсан юм. Лав тэр жил сургуульд орох гэж ээж ааваас их эрт цүнх дэвтэр ном нэхэж байсанаа санадаг. Мөн нэг явдлыг одоог хүртэл санаанаасаа гаргаж чаддаггүй юм.
Аав ээж хоёрын минь үр хүүхдээ өлсгөхгүй гэхдээ цуглуулсан өвөлийн идэш, эмээгийн хөдөөнөөс авч ирсэн ааруул, ээзгий, бяслагхан, зэрэг нь манай тагтан дээр тас хөлдүүгээрээ хураалттай байдаг байлаа. Гэрт бол хөргөгч гэдэг нэртэй миний нуруунаас жаахан өндөрхөн том төмөр хайрцаг байх боловч тэр нь дуу чимээ гэж айхтар, гэвч дотороо агуулах юм нь туулийн бага тул өвөлдөө манайх түүнийг унтраагаад тагтан дээрээ хамаг юмаа гаргачихдаг байлаалдаа. Цагаан сараас хоёр ч байна уу гурав ч байна уу хэд хоногийн өмнө Эмээ, манай эгч бид гурав гэртээ бууз хийгээд сууж байлаа. Эгч надад 100гаас дээш тоо тоолуулж сургана гээд, эмээгийн чимхсэн игээгийн илдсэн буузыг надад өрж тоолж хураах ажил томилвоо. Ойролцоогоор гучаад минут болоод нэг удаа гардаг байсан байх. Харин би тэр хооронд пааранд гар хөлөө дулаацуулан ээж, тэр хоёроосоо ертөнцийн буман зүйлсийг зогсоо зайгүй асууж шалгаана. Ингэж суусаар бид харуй бүрийтэй золговоо. Ээж аав байдаггүйээ. Бид ажилаа хийсээр л би асуултаа тавьсаар л байлаа. Эмээ нэлээн оройхон суудал дээрээсээ удаан босоогүй болоод ч тэр үү, нуруу нь чилээрхсэн үү, урагшаа хойшоогоо нуруугаа гэдийлгээд л байх юм. Гэхдээ чилээрхсэн хүн тэгж альжаалаа тайлж байхыг урьд нь хараагүй болхоор гайхаад эмээгээс асуулаа:
-Эмээ та зүгээр үү? гэхэд эмээ
-Гүйээ, миний хүү энэ эмээгийнх нь сүүдэр мөн үү? гээд тагтны хаалганы шил уруу заалаа. Тэр даруйд нь харвал нээрээ эмээгийн сүүдэр биш байна. Юу билээ, ээжээ гээд л орилсоор нэг мэдсэн игээгийн барьж байсан илдүүрийг гартаа атгацан орилсоор зогсож байлаа. Нэг их муухай царайтай эмэгтэй хүн манай тагтан дээр зогсоод бидэнрүү бас муухай гэх чинь хараад зогсож байдаг байгаа. Гэтэл нөгөө муухай хүн чинь нилээд харж зогсож байсанаа хар ирчээрээ гүйгээд алга болчихлоо. харанхуйн дунд нилээд тачигнаж манай тагтангийн нэг талд хураалттай байсан төмпөн шанаган дээгүүр гишэглэсээр алга болж өглөө. Манай тагтан хажуу айлын тагтангаас ганцхан нимэгхээн хавтангаар л тусгаарлагдах бөгөөд түүнийх нь өндөр нь хүнээс ялгүй өндөрхөн юм байдаг байв.
Үхтэлээ айж цочисондоо игээ бид хоёр орилж орилж арай хийж эмээгийн ятгалгаар чимээ аядлаа шүү. Гэнэт игээ утасруу гүйж очоод цагдаагийн газарлуу ярьж байна. Эмээ минь даралт ихтэй байсан хэдий ч тэр үед бид хоёрыг айлгахгүй гэхдээ тэвчээр гаргаад зоригтой нь аргагүй гарч үзээд, тагтан дээр байсан миний шуудайнд хийсэн хэдэн буузыг минь газараас аваад байсан байранд нь буцааж тавьчихаад орж ирлээ. Эмээ бид хоёрыг аргадаж тайвшруулаад байтал удалгүй цагдаа ах нар гэрт орж ирээд бүгдийнх нь амар мэндийг асуугаад юу болсон талаар бүгдээс нь асууж гарлаа. Тэгтэл эмээ цагдаа ахад хандан:
-Одооны энэ хүмүүс үү. Тун чиг хэцүүхэн улс юм. айл амьтан байж хаяагаа хадарсан өөдгүй хогнуудавдээ. үгүйээ энэ чинь муу ёр байгаадаа, цагаан сар болох гэж байхад чинь айлын бууз ХУЛГАЙЛААД явж байна гэдэг чинь. Энэ манай хажуу айлын л хүүхэн байна лээдэг. Хоёр хүүхэдийг минь айлгаад хаячихлаа. Яахав энэ удаа ёсоо бодоод хэрүүл маргаангүй чимээгүй өнгөрсөн нь дээр биз. Миний хүүхдүүд явж ажилаа хийдээ. Сүйдтэй юм болоогүй. Охин гүйж очоод та нарлуу ярьчихаж. Хөгшин эгчийгээ уучлана биз. гэж байх юм. Би тэр эмээгийн хэлсэн хулгайлаад гэдэг үгийг сонсоод тэр аймар царайтай эгч тэгээд хулгайч байсан хэрэг үү... би бодохдоо шулмас байна гэж л... гээд эмээ тэр хоёрын дундуур яриаг нь таслан ороход эмээ:
-За том хүний ярианд хэзээ орж байсан юм... гэж хэлээд миний амыг хориодохлоо. Би гэдэг хүн тэр өдөр анх хулгайч гээч ямар муухай сэтгэлтэй ямар өөдгүй бас ямар аймшигийн царайтай хүн байдагийг нь харсан юм. Дараахнаар нь нөгөө хулгайч гуайтай чинь орцондоо таардаг юм байна. Айсан гэж яааваа. бушуухан гүйгээд л гэртээ орчихсон. Тэр өдөр хажуу айлын хүн манайд орж ирээд уучлал гуйж байх шиг болсон юм. Гэвч намайг харуулахыг эмээ зөвшөөрөөгүй юм даа. Сүүлд эмээгээс лавлахнээ:
-тэдний шинэ бэр нь байсан юм гэнэлээ. муухай хулгайч хүүхэд байсан юм гэсээн. тэр орой гэрийнхэн нь өөр айлд бууз хийлцэхээр явахад нь гацаараа гэртээ үлдсэн юм байх. тэгсэн тэр хоорондоо манайхруу орж бууз авах гэж яваа нь тэр байсан юм гэнэлээ. Хар мөртэй өөдгүй амьтан. гээд эмээ одоог хэрнэ тэднийхэнд дургуй хэвээрээ шүү. Хөгшин хүний ганц баяраар нь тэгж их хар дурсамж үлдээсэн тэр хүмүүс өдийг хүртэл хүнд муу хэлүүлж явдагийг бодохлээр миний дотор арзас хийж нуруугаар хүйт даадаг юм даа.
Анх тэр өдөр хулгайч хүнтэй нүүр тулж уулзсан нь тэр билээ. Удалгүй 9сар болж би гэдэг хүн эрдэм номын их аяндаа мордох нь тэрээ. Сурагчийн ширээний араас анх удаа зохион бичлэг бичих болтолоо энэ өдөрийг ор тас марталгүй явсаар нэгэн өдөр багшийн даалгаварт өгсөн "Муу хүн" гэдэг сэдэвийн дагуу тэр өдөрийн тохиолдсон явдлыг сайрийтал нь бичиж багшаасаа онц дүн хүртэж билээ. Гагцхүү багшийн бидэнд ойлгуулахыг хичээсэн муу хүн гэж юу болох талаар миний бичсэн тэр зохион бичлэг маш ил тод байсан тул багш тэр зохион бичлэгийг ангийн бүх хүүхдэд уншиж өгөөд:
-За хүүхдүүдээ одоо та нар муу хүн гэдэг ямар байдагийг мэдэж авлаа. Үүнээс хойш муу муухай зүйл хйиж болохгүй шүү. хэмээн сургааль айлдав. Хэдийгээр багшийн хэлсэн үг үнэн байсан боловч манай ангид энд тэнд мэр сэр хүүхдүүдийн эд зүйлс алга болоод л байдаг байлаа. удалгүй нөгөөдүүл нь манай ангийн нусгай ганзо гэгчээс бүгд гарч ирсэнд ангийн хүүхдүүд ХУЛГАЙЧАА ХУЛГАЙЧАА гэж шоолж байсан. Би нөгөө хулгайчийг хичнээн их үзэн яддаг, бас айдаг байсан хүн яагаад ч юм нусгайг би тэгээд явж байх юм чинээ огтхон ч санаагүй юм. Тэрнээс хойш хулгайчаараа дуудуулах болсон нусгай нэрт маань удалгүй 4р ангидаа сургуулиас хөөгдөж гарсан юм. Сүүлд сонсохнээ багшийн эд зүйлрүү хар гар нь орсоноос болж хөөгдсөөн гэх дуулддаг юм. Миний үе тэнгийн хүүхдүүд дунд хүртэл хулгайч байсан юм. хулгайч ер нь хүүхэд ахуй үеээсээ л тиймэрхүү нэрээ олоод бусдад дорд муу үзэгдээд байвал яаж хэзээ хулгай хийхээ болих бол гэж бодохоор хамаг хэргийн учир нь эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч нарт л буруу байдаг байх гэж би боддог юм. Ангидаа надтай л ганц нэг дугарч юм ярьдаг байсан нусгай уг нь их хөөрхөн ааштай, дуугүй томоотой, хичээл номондоо бол Түүнд хамгийн түрүүн нусгай, дараа нь хулгайч нэр цоллосон Өмхий Хулан охиноос л сайн сурдаг хүүхэд байсан санагдана. Ар гэрийнхэн нь хөөрхий тарчигхан болоод тэр үү ангид ирэхдээ ганц бал үзэггүй орж ирж анхныхаа өдөрөөс хойш багшид загинуулдаг байсансан. Түүнд би өрөвдөөд тэр үү илүү хадгалсан балнаасаа нэгийг өгч байхад багш надруу ууртай нь аргагүй харж байсан юм. Би багшийн яагаад над уруу уурлаж харсаныг одоог хэрнэ ойлгодоггүй юм. Хөөрхий нэгэндээ тус хүргэх нь муу зүйл гэж үү?
Хожим би нусгайг гудамжинд явж байхад нь нэг таарваа. Танигдахааргүй том залуу болчирож. Бид жаал юм ярьж суулаа. Хараад байхнээ хувцас хунар нь гэж жигтээхэн цэвэрхэн ганган болчихсон байлаа. Нус битгий хэл нусны ором ч байхгүй сайхан толигор царайлаг залуу болсон байсан юм. Хаана сурч байгааг нь лавлаад хоёр чихэндээ итгэж ядав. Амралтаараа Монголд ирчихээд удахгүй Америк уруугаа буцна даа. гэж байна. Гүйээ ерөө, тэгж таарна, хичээлдээ л сайн байсан болохоор тэр биз дээ хөөрхий. Бид нилээд хэсэг буу халаад ирэхдээ нь зэрэг би асуумаар санагдаад болдоггүй. Миний найз яагаад тэр үед сургуулиас хөөгдсөнөө яриач гэхэд:
-Чи найзыгаа хулгай хийж байна гэж боддог байсан л байх. Гэхдээ үнэхээр тэр үед хэцүү байлаа. гэрт идэж уух юм байхгүй хоёр дүү өлсөөд орой үдэшгүй аав архи ууж орж ирээд л агсан тавьна. Намайг мөнгө олж ир гэж загинаад харанхуй шөнөөр ч хамаагүй хөөгөөд гаргачихна. Чи муу миний хүүхэд биш л гэнэ. янзан бүрээр хэлнээ. Тэгээд би аргаа барахдаа яах учираа мэдэхгүй ааваас л үхтэл айсандаа ангийнхаа хүүхдүүдийг биеийн тамирт орсон хойгуур ангид сэм орж ирээд хэдэн хүүхдүүдийн номыг нь аваад тэр дор нь аваачаад зарчихдаг байсан, хэд хэдэн удаа тэгээд болоод байхлээр нь нэг удаа өөртөө хэрэгтэй гэсэн зүйлээ цуглуулчихаад гэртээ тавьчихдаг байсын. Сүүлрүүгээ дэндсэн болохоор ангиар нэг шуугиан болоход надад хэлэх хэцүү байсан. Нэг өдөр зориг шулуудаад ангид бүх хүүхдээс авсан зүйлсээ авчираад хүүхдүүдэд буцааж өгөх гэтэл Өмхий намайг хулгайчаа гээд хэлсэнээс хойш миний уур хүрч эхэлсэн юм. Намайг огт ойлгоогүй хэн ч. Нэг удаа багш намайг ангид ганцааранг үлдээсэн юм. Тэгэхэд нь би багшаас хичнээн их айваа. Тэгсэн багш намайг "Чи яасан муухай хүүхэд вээ? ичихгүй байна уу чи?" гээд толгой түрүүгүй загинаад л бяцартал хэд хэдэн удаа чимхээд намайг уйлуулчихаад ангид орхиод гарсан юм. Багшийн тэр хэдэн үгэнд хорсоод шарандаа багшийн ширээний шүүгээнд байсан бүх юмийг нь гаргаад хогийн саванд хийчихсэний дотор ангийн джурнал бас хэдэн хүүхдийн засагдаагүй дэвтэр, багшийн үнэтэй бал зэрэг байсан юм билээ. Тэгээд л дараахнаар нь багш мэдээд захиралд мэдэгдээд намагй сургуулиас хөөх шийдвэр гаргачихсан юм билээ. Тэрнээс хойш найз нь хүний юмад гар хүрэхээ болисон. Өөр сургуульд ээж гуйж гувшиж байж уйлж унжин байж нэг юм оруулаад тэр сургуульдаа би хэнтэй ч юу ч дугаралгүй хэдэн жил бүх чадалаа дайчилан хичээлээ хийсэний эцэст Нэг америк багшийн гарийнх нь шавь болсон юм. Миний багш их сайн хүн. надад англи хэлийг зааж сургаад би Соросын сангийн шалгалт өгч тэнцээд анх америкт үнэгүй суралцах эрхээр шагнуулаад, тэндээ очоод амьдарч байсан айлдаа бүтэн жил гаруй болоод эргээд ирэхэд тэдний аав ээж нь надад учиргүй их хайртай болоод намайг үрчилж авахыг хүссэн юм. би ч татгалзаагүй. Харин би тэднээс ганцхан л юм хүссэн. Зуны амралт болгоноор Монголд ирж байхыг. Тэгээд л эндээ ирж хэд хоног амарч яваа минь энэдээ. Гээд инээд алдав. Би ч нусгайгаар бахархахын ихээр бахархаж америк ороны талаар сонин сайхан асуугаад хэсэг зуур хөөрөлдөв.
Харин одоо бодохнээ энэ бүхний буруу гэхэд хэцүү ч гэлээ юутай ч Амьдралын жам юм хойно дөө. Нусгай маань тэр сургуулиас хөөгдсөндөө ч болсон юм шиг. Амьдрал хүнийг тэгж хатуу шийтгэж байж заримыг нь сургаж байхад заримд нь бол хичнээн хатуу ханддагийг нь би хэлж чадашгүй юм даа. Манай тэр бага ангийн багш сүүлдээ бүх хүүхдүүдэд муухай аашилдаг болж сүүлд өөрөө сургуулиас хөөгдсөн юм гэнэ лээ. Хэрэвээ би бага ангийн багш байсан бол хулгай хийсэн хүүхэдтэй хэзээ ч тэгж харьцахгүйээ. Тэр америк багшийн зааж сургасан замаар түүнд хар мөр ямар лайтай байдагийг хэлж сургана. Хүүхдүүдийг багаас нь зөв хүн болгож хүмүүжүүлэх юмсан гэж өөртөө байн байн бодож явдаг билээ.