Сэтгэл судлал

Сэтгэц оношлогоо үүссэн түүх

Сэтгэц оношлогоо үүссэн үеэс 20-р зууны эцэс хүртэл түүний хөгжилд чухал нөлөө үзүүлсэн үйл явдлууд.



Сэтгэц оношлогоо үүссэн үеэс 20-р зууны эцэс хүртэл түүний хөгжилд чухал нөлөө үзүүлсэн үйл явдлууд.

Он Хувь хүн, байгууллага Үйл явдал
1860 Густав Фехнер Психофизикийн элементүүд ном хэвлэгдсэн
1879 Гальтон Сэтгэц хэмжилзүйн баримтлалууд, сэтгэл зүйн туршилтын өгүүллүүд хэвлэгдсэн. СХЗ-н туршилт, судалгаанууд явуулсан, хувийн ялгааг судласан.
1879 Вундт Сэтгэл судлалын анхны лаборатори байгуулсан
1884 Гальтон Зан төлөвийг судлах аргуудыг санал болгосон. Сэтгэц оношлогоонд бүлгийн судалгаа шинжилгээ хийх эхлэл тавьсан.
1885 Бехтерев Орост сэтгэл судлалын анхны лаб- байгуулсан.
1888 Гальтон Коррелляцын арга санал болгосон.
1888 Кеттел Пенсилванийн их сургууль сэтгэл зүйн лаб- байгуулсан.
1890 Кеттел “Оюуны тестүүд ба хэмжилт” өгүүлэл хэвлүүлэв
1896 Крепелин Сэтгэцийн өвчлөлийн ангилал гаргав
1896 Бине, Виктор Анри Оюун ухааны тестийн анхны хувилбар санал болгосон
1897 Эбингауз Ой тогтоолтыг үнэлэх тест санал болгосон.
1897 Райс АНУ-н сургуулиудад амжилтын тестийг хэрэглэж эхлэв
1904 Торндайк “Оюун ухааны болон анхаарлын хэмжилтйн онолын оршил” ном
1904 Спирмен Оюун ухааны Х хүчин зүйлт онол дэвшүүлэв мат, ста-н аргад факторнын анализийн аргыг нэвтрүүлсэн.
1905 Бине Оюун ухааныг үнэлэх тестээ гаргаж ирсэн.
1906 Торндайк Анхны боловсролын сэтгэл судлал ба боловсролын салбар дахь хэмжилт гэсэн сурах бичиг гаргасан.
1909 Россолимо Сэтгэл зүйн профайль ном
1912 Штерн Оюун ухаааны коефциент гэсэн нэр томёо дэвшүүлсэн.
1916 Герммен, Меррилл АНУ-д Бинегийн сорилын адаптацыг хийсэн
1917 Вудворте Бие хүнийг үнэлэх анхны асуулга санал болгов
1918 Отис Анхны бүлгийн тест боловсруулжээ
1921 Роршах Перцепцид суурилсан тест боловсруулж сэтгэц оношлогоо гэсэн нэр томёог санал болгосон.
1925 Гезел СӨН-ы хүүхдийн оюуны хөгжил ном
1927 Стронг Мэргэжлийн сонирхол үнэлэх аргачлал боловсруулсан.
1931 Тёрстоун Факторный аналазийн аргыг санал болгосон, оюун ухааны олон хүчин зүйлт онол санал болгосон.
1935 Кристина Морган, Генри Мюррей ТАТ- проектив арга санал болгов Thematic Apperception Test
1936 Коммунист намын төв хороо Орос оронд тестийн аргыг хэрэглэхийг хорих тогтоол гаргав.
1938 Бурос Сэтгэцийн хэмжилтийн жилийн тойм хэвлэгдсэн.
1938 Бендер Бендерийн Гештальт тест боловсруулсан
1939 Векслер Векслерийн оюун ухааны сорил
1939 Фрэнк Проектив техник гэсэн нэр томёог санал болгосон.
1940 Хэтуссэй Мак Кмили ММРI аргачлал
1941 Отис Ангилах тест санал болгов
1942 АНУ-н стратегийн албаны товчоо Багц тест боловсруулсан, Сэтгэл зүйн үнэлгээ гэсэн нэр томёог хэрэглэсэн.
1950 Раймонд Кеттелл 16PF сорил боловсруулсан.
1952 АНУ-н сэтгэц эмгэг зүйчдийн нийгэмлэг DSM 1 сэтгэцийн өөрчлөлтийн асуудлаарх оношилгоо болон статистизийн удирдамж
1953 АРА Сэтгэл зүйчдийн ёс зүйн дүрэм горим боловсруулсан.


0 comments:

:

Зөвшөөрөлгүй хуулбарлан ашиглахыг хориглоно Copyright © 2010 | Дизайныг засаж сайжруулсан HONEY