бодол
Хүн төрөлхтний угсаа гарвал нэг боловч суурьшсан газар орны нөхцөл байдлаас болоод иргэншлийн тодорхой бүс нутгууд бий болсон.
Хүн төрөлхтний угсаа гарвал нэг боловч суурьшсан газар орны нөхцөл байдлаас болоод иргэншлийн тодорхой бүс нутгууд бий болсон.
Оюун ухаант өнөөдрийн хүний уг гарал нь асар эртний түүхтэйг та бид олон ном зохиол дээрээс уншиж сонссон бизээ. Соёл иргэншил бүр өөр өөрийн онцлог шашин шүтлэг хэл яриа зэргээрээ ялгаатай боловч нэгэн чухал нийтлэг зүйл байдаг. Энэ нь эрх ашиг бол үүнийг олж авахад эрх мэдэл хэрэгтэй болдог.
“Эрх мэдэл” гэдэг нь хүн төрөлхтний соёл иргэншлийн түүхэнд Овгийн зохион байгуулалтын үеэс улбаатай ба тэр дундаа “ахлагч” гэдэг хэргэм цол бий болсноос үүдэлтэй байж болох юм.
Тэгвэл хэн нь ахлагч болох вэ?
Бодож үзэе. Жишээ нь: Овгийн ахлагч нь бусдаасаа арай олон АВИА дуугарч чаддаг ба аюул осол, ан гөрөө зэрэг байгааг мэдэгдэж бусаддаа таниулж чаддаг нэгэн тул овгийн хүн сүргийн итгэл найдварыг хүлээж тэдний хүндэтгэлийг өөртөө бий болгодог нэгэн байсан байх.
“Хэл бол соёлын амин сүнс” хэмээн нэгэнтээ МЭӨ 469 оны тэртээд Сократес хэмээх агуу хүн айлдсан байдаг. Үнэхээр агуу хүн гэдэг Арван эрнийг ч давж харан хэлдэг болох нь тодорхой юм. Хүн төрөлхтөн хөөрхийлөлтэйгөөр өөрсдийн хаанаас, юунаас үүсэлтэйг баттай нотлох баримтаар хэлж чадахгүй байгаа хэдий ч Мичнээс үүдэлтэй гэх зарим хэсэг нь:
“1-1,3 сая жилийн тэртэй балар эртний хүн буюу бичин хүн тархиний багтаамж 800-1200 см3, хэл яриа үүсч галыг хэргэлэх болжээ. 25 сая жил, мичин өвөг, хүн дүрст мич, байгалийн бэлэн зүйлийг хоол тижээлээ олох, биеэ хамгаалах, хэрэгсэл болгон ашиглаж сүрэг улам бүр хөгжжээ. Энэ үеэс авиагаар дүрслэл бий болгож байсан” гэх, аан зарим хэсэг нь та бидний сайн мэдэх “Хүн бичнээс үүсээгүй” хэмээх номонд ийнхүү өгүүлсэн байх.
Харин та хаанаас ирсэнийг бид энд бичихгээгүй. Гагцхүү хүн байгаа цагт хэл яриа байна, хэл яриа байгаа цагт харилцаа байна. Харилцаа гэдэг нь харин та бидний бодож сэтгэж байгаагаас илүү маш өргөн хүрээтэй ойлголт юм. Үүний талаар өгүүлэх аваас өчүүхэн хүний насан ахардана.
Нэгэн хүний тэмдэглэлээс цухас дурьдая:
Би их олон сурагчидтай, миний сурагчдын зарим нь надтай найз нөхөр мэт харьцаж тэдэнтэй ажиллахад их амар байдаг. Харин ангийн зарим сурагчийн хувьд тэд төдийлөн надтай болон бусад багш нартай харьцдаггүй, шаардлагатай тохиолдолд ганц хоёр үг хэлж бусад үед мэндлэхэд ч хэцүү байдаг. Ийм байдалд орох надад маш хэцүү байдаг. Тэднээс зарим үед аман шүүлэг авах үед хамгийн их хүндрэл үүсдэг дээ. Тэдгээр хүүхдүүд уншсан зүйлээ маш сайн ойлгодог гэдгийг би таамаглаж байна. Яг таг хэлж чадахгүй л дээ. Миний цохож асуусан асуултад алдахгүй хариулдаг. Өөрөөр хэлбэл асуулт хариултын тэмцээн шиг л юм болдог. Харин тэд 100 гаас 85-д нь алдалгүй зөв хариулдаг. Тиймээс би тэднийг уншсан зүйлээ маш сайн ойлгодог гэж таамаглаад байгаа хэрэг. Хэрэвзээ тэр хүүхдүүд уншсанаа их сайхан ярьдагсан бол ч суут удирдагч болох биздээ.
Эндээс үзвэл харилцаа гэдэг маш чухал гэдгийг харж болохоор байна. Багш таний мэддэг зүйлийг гуйж асууж байж дүн тавьж байна. Харин та гуйлгахгүйгээр өөрөө бүхнийг зөв цэгц дараалалтайгаар ярьж чадвал 85 бус 100% ч авах боломжтой гэдгийг анхаарахтун!
Эрх мэдэл гэдэг нь хүн төрлөхтөний соёл иргэншилийн түүхэнд бол овгийн байгуулалын үес овгийн ахлагч бий болох тэр л зүйлээс эхтэй. Хэл бол соёлийн амин сүнс гэж Сократийн хэлсэнээр батлагддаг зүйлээс өнөөгийн энэ байдалаас ч хархад яриж чаддаг хүн манлайлагч удирдагч болж байгаа дүр зураг хэн бүхэнд ойлгомжтой.
Жн: Овгийн ахлагч болох хүн нь бусдаасаа арай олон авиа дуугарч аюул осол, ан гөрөө байгааг мэдэгдэж бусдадаа таниулж чадсанаар овгийнхоны итгэл найдварыг хүлээж овогын ахлагч болох жишээтэй. /Хүн сүрэгийн зураг/
Улмаар оюун ухаант хүмүүс олшорхын хэрээр хоол тэжээл багсаж түүнийг хайн явагсад олширч дэлхийн аль нэг өнцөг булан бүрт суурьшсаар соёл иргэншилүүд үүссэн түүхтэй. Дэлхийн томоохон эрдэмтэд эртний 5 сонгодог иргэншилийг нэрлэсэн бөгөөд:
1. 2 мөрний /Евроазийн төв хэсэг/
2. Эртний Энэтхэг
3. Эртний Хятад
4. Эртний грек, ром
5. Төв азийн нүүдэлчидийн
Гэсэн сонгодог 5 эртний иргэншилийг нэрлэж байна.