Сэтгэц оношлогооны тухай ойлголт.
Хүмүүсийн сэтгэл зүйн хувийн ялгааг хэмжих анхны сорилуудтай хамт сэтгэл зүйн тест оношлогоо. Re-psychological testing гэсэн нэр томьёо гарч ирэв.
Эхний үед дээр нэр томьёог их өргөн утгаар хэрэглэж сэтгэл зүйн бүхий ь хэмжилтүүдийг хамруулж байв. Хожим нь тестийн аргыг хөгжлийн хамтаар сэтгэл зүйн тестийн оношлогоо нь хувийн онцлог болон когнитив чадвар хэмжилтээр хязгаарлагдсан. Сэтгэц оношлогоо нь 1921 онд Щвейцарын сэтгэл зүйч, сэтгэл мэдрэлийн эмч Герман Роршах анх санал болгожээ. Тэрбээр энэ нэр том-г өөрийн боловсруулсан аргын тусламжтайгаар явуулах судалгааны процессийг тэмдэглэсэнтэй холбоотой. 1921 онд өөртөө алдар нэр авч ирсэн Psycho diagnostic бүтээлээ туурвисан. Төдөлгүй энэ нэр том-ны агуулга өргөжин тэлсэн. Psycho testing - тэй ижил утгаар хэрэглэж эхлэв.
Хүмүүсийн сэтгэл зүйн хувийн ялгааг хэмжих анхны сорилуудтай хамт сэтгэл зүйн тест оношлогоо. Re-psychological testing гэсэн нэр томьёо гарч ирэв.
Эхний үед дээр нэр томьёог их өргөн утгаар хэрэглэж сэтгэл зүйн бүхий ь хэмжилтүүдийг хамруулж байв. Хожим нь тестийн аргыг хөгжлийн хамтаар сэтгэл зүйн тестийн оношлогоо нь хувийн онцлог болон когнитив чадвар хэмжилтээр хязгаарлагдсан. Сэтгэц оношлогоо нь 1921 онд Щвейцарын сэтгэл зүйч, сэтгэл мэдрэлийн эмч Герман Роршах анх санал болгожээ. Тэрбээр энэ нэр том-г өөрийн боловсруулсан аргын тусламжтайгаар явуулах судалгааны процессийг тэмдэглэсэнтэй холбоотой. 1921 онд өөртөө алдар нэр авч ирсэн Psycho diagnostic бүтээлээ туурвисан. Төдөлгүй энэ нэр том-ны агуулга өргөжин тэлсэн. Psycho testing - тэй ижил утгаар хэрэглэж эхлэв.
1930-аад оны 2-р хагаст сэтгэц хэмжилзүйн тестүүдийн хөгжилд хямрал үүсэв. Энэ нь бие хүний дотоод ертөнцийг салангид хэсгүүдэд, элементүүдэд, функцуудад задалж үзэж байсантай холбоотой.
Үүнтэй холбоотой сэтгэц оношлогооны үүсэл нь сэтгэц хэмжилзүйн баримжааллыг сөрж бие хүний бүх л зураглалыг гаргахад чиглэгдсэн поректив хандлага үүссэнтэй холбоотой. Ийнхүү сэтгэл оношлогоо нь проектив хандлагын онол практиктай холбоотой.
Жишээ нь: Oxford – ийн нэмэлт хавсралт 1982 Роршахын дараа сэтгэц оношлогоо гэдэгт туршигдагчийн хувийн онцлогийг түүний боловсруулсан арга эсвэл проектив бусад аргачлалуудын туршлагаар тодорхойлохыг ойлгоно гэсэн байдаг байна.
Сэтгэл судлалд онош гэдэг нэр том-г ямар 1-н өөрчлөлт, эмгэг, хэлбийлтийг тэмдэглэхэд зохистой гэсэн хандлагыг нилээд эртнээс гаргаж байв. Webster – т сэтгэц оношлогоо гэдэг нь клиникийн сэтгэл судлалын хэрэглүүрийн тусламжтайгаар бие хүний хувийн онцлог үнэлэх эсвэл сэтгэцийн өөрчлөлтийг үнэлэх оношлох практик юм. Гэж тодорхойлжээ.
АНУ-н сэтгэл судлалд энэ нэр том-нд сэтгэл зүйн тестийн боловсруулалт, түүний хэрэглээтэй холбоотой бүх асуудлыг хамруулдаг. Psycho-testing нэр том-г хэрэглэдэг. Алдарт сэтгэл зүйч Анастази-н Psychological Testing бүтээлээ олон хэл дээр хэвлүүлжээ.
АНУ-н сэтгэл зүйчид сэтгэц оношлогоо гэдэг нэр том-г татгалзаж эхлэсэн. Сэтгэл судлалын Нэвтэрхий толь 8 боть “2000 он”
9-р сарын 21ний хичээл. Сэтгэц оношлогооны түүхэн хөгжлийн тойм.
19-20-р зууны зааг дээр практикийн шаардлагын нөлөөн дор сэтгэц оношлогоо нь сэтгэл судлалаас ялгарч бүрэлдэж эхэлсэн байна. Түүний хөгжил нь сэтгэл судлалын хэн хэдэн чиглэлээр бэлтгэгдсэн. Үүнд: Туршилтын сэтгэл судлал ялгаварт сэтгэл судлал. Туршилтын сэтгэл судлалын арга нь сэтгэц оношлогооны аргачлалуудын суурь нь болдог бөгөөд с.о-ны мөн чанар бол эдгээр аргачлалуудыг боловсруулахад оршино. С.о өөрөө туршилтын сэтгэл судлалаас эх үүсэлтэй бөгөөд 19-р зууны 50-70 аад онуудад туршилтын сэтгэл судлал хөгжиж сэтгэцийн үзэгдлүүдийн салбарт байгалийн шинжлэх ухааны нөлөө өсөн нэмэгдэж сэтгэл судлал нь физиологчилогдох хандлагатай болсон. Өөрөөр хэлбэл физологийн шинжлэх ухаан нь сэтгэл судлалын шинжлэх ухааныг туршилтын анхны аргуудаар хангасан. Туршилтын сэтгэл судлал нь 1879 онд үүссэн гэдэг. Вундт 1832-1920 сэтгэл судлалыг цогц шинжлэх ухаан болох зорилт дэвшүүлж байсан. Ингээд 2 хандлага санал болгосон.
1. Туршилтад суурилах байгаль шинжлэлийн хандлага.
2. Соёл нийгмийн хандлага \угсаатан зүй\ Вундтын онолоор байгаль шинжлэлийн туршилтын аргуудыг сэтгэцийн хамгийн энгийн доод түвшиний үзэгдэл судлахад тохиромжтой гэж үзсэн. Сэрэл өнгөний мэдрэмж, харааны хурч чанар гэх мэт.
1897 онд Английн судлаач Гальтон чөлөөт холбоослолын аргыг санал болгосон. Түүнээс хойш Вундт өөрийнхөө лабороторид сэтгэцийн илүү нарийн үйлүүд судлах болсон. Сэтгэл судлалын туршилтын аргыг жинхэнэ утгаар нь бий болгосон эрдэмтэн бол Германы эрдэмтэн сэтгэл зүйч Эббингауз 1850-1909. Тэрээр ой тогтоолтын зүй тогтлыг туршилтаар судалсан.
АНУ- н сэтгэл зүйч Кеттела 1860-1944 бас туршилтын арга хэрэглэсэн. Анхаарлын багтаамж унших дадал судласан ба энэ туршилтандаа тахистоскоп хэмээх тоног төхөөрөмж хэрэглэсэн.
19-20-р зууны заар дээр туршилтын обектив арга сэтгэл судлалд өөрийн байр сууриа эзэлж сэтгэл судлалын шинжлэх ухааныг бүхэлд нь тодорхойлж эхэлсэн.
Үүнтэй холбоотойгоор хүмүүс хоорондын хувийн ялгааны талаарх мэдлэг үүсэх урьдчилсан нөхцөл бүрдсэн.
Ялгаварт сэтгэл судлалын судлах зүйл болох сутгул зүйн хувийн онцлогийн талаарх төсөөөлөлгүйгээр тэдгээрийг хэмжих аргуудын тухай шинжлэх ухаан болох сэтгэц оношлогооны хөгжил боломжгүй болох юм. Ялгаварт сэтгэл судлал үүсч хөгжихөд анагаах, сурган, хүмүүнлэгийн, практикийн салбар чухал нөлөө үзүүлсэн. Ялангуяа анагаахын салбар тэр дотроо оюуны хоцрогдол, сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийг оношлох эмчлэх, эрэлт хэрэгцээ шаардлагын уялдаа үүссэн гэж хэлж болно. Францын эмч Эскпроло оюуны хоцрогдлын асуудлыг хөндсөн анхны бүтээл туурвисан. Тэрбээр оюуны хоцрогдлын янз бүрийн түвшинг ялгаварлах оролдлого хийсэн мөн францын эмч Сеген оюуны хоцрогдолтой хүүхдүүдийг тусгай аргуудын тусламжтайгаар сургах асуудалд анхаарал хандуулсан. 1866 онд оюуны хоцрогдол үнэлэх анхны аргыг бий боловсруулсан. Сегений салбар.