Сэтгэл судлал

Ой тогтоолт ба түүний эргэн тойронд.

Ой тогтоолт ба түүний эргэн тойронд.

Хүний уураг тархины бас нэгэн гайхамшигт чанар бол бодит ертөнцийн мэдээлэл, өнгөрсөн туршлага, бодол, үйл явдал, мэдлэг чадвараа оюун ухаандаа тогтоон бататгах, үлдээн хадгалах сэргээн санах, таних, санаандаа буулгах, төсөөлөх, дүрслэн бодох явдал юм. Сэтгэцийн энэхүү нарийн процесс бүхий тусгалын нэгэн хэлбэр нь ой юм. Мэдлэг дадл чадвар эзэмших, түүнийгээ аж амьдралдаа хэрэглэх үндсэн нөхцлийг ой тогтоолт бүрдүүлнэ.



Хүний уураг тархины бас нэгэн гайхамшигт чанар бол бодит ертөнцийн мэдээлэл, өнгөрсөн туршлага, бодол, үйл явдал, мэдлэг чадвараа оюун ухаандаа тогтоон бататгах, үлдээн хадгалах сэргээн санах, таних, санаандаа буулгах, төсөөлөх, дүрслэн бодох явдал юм. Сэтгэцийн энэхүү нарийн процесс бүхий тусгалын нэгэн хэлбэр нь ой юм. Мэдлэг дадл чадвар эзэмших, түүнийгээ аж амьдралдаа хэрэглэх үндсэн нөхцлийг ой тогтоолт бүрдүүлнэ. Тиймээс ойг тархинд байгаа лавлах тасагтай асар том номын сан гэж хэлж болох билээ. Хүний сэтгэц, танин мэдэх процесс ой дээр тулгуурлан хөгжинө. Хүн ой ухаанаа бүрэн сайн ашиглавал 60 наслахдаа 3дээд сургууль төгсгөж 6 гадаад хэл эзэмшихээс гадна оросын нэвтэрхий их толь бичгийн зуун мянган өгүүллийг тогтоож чадах болно гэсэн тооцоо бий. Хүний ажил амьдралын бүхий л үйл ажиллагаанд ой чухал үүрэг гүйцэтгэнэ. Хэрэв хүнд ой гэдэг гайхам сонин үзэгдэл байгаагүй бол тэр нярай хүүхдийн байдалд мөнхөд байх болно гэж И.М.Сеченов хэлжээ. Ажил амьдралын хэм ёс, өдөр тутмын үргэлжлэлийг гагцхүү ойн ачаар биелүүлж байна. Германы суут яруу найрагч, сэтгэгч Гёте ойг амьдралын мөнхийн ногоон мод гэж зүйрлэн нэрлэсэн бий.
Ойг Декарт, Эббингуаз, Выготский Блонский, Смирмов, Миллер зэрэг олон эрдэмтэд судалж түүнийг тал бүрээс нь тусгасан ном зохиол бичжээ. Орчин үеийн сэтгэл судлал, анагаах ухаан, эм судлал, генетик, биохими, зэрэг шинжлэх ухаануудаар ой ухааны учрыг судалж шинэ шинэ баримт, дүгнэлт гаргасаар байна. Ой тогтоолт нь хэд хэдэн үүрэг гүйцэтгэнэ. Үүнд:
Хүний амьдралын өнгөрүүлсэн туршлагыг хадгалан баяжуулдаг.
Хүний эзэмшиж буй мэдлэг, чадвар, дадлагыг хуримтлуулж, баяжуулж, эмрлэн цэгцэлж системчилэх.
Хүнд гаднаас үйлдэл үзүүлж буй юмс үзэгдлүүдийн шинж чанарыг тодорхой хугацаанд хүний оюун ухаанд барьж, хадгалж, танин мэдэх, сэргээн санах гаргах.
Ой нь сэрэл хүртэхүй, төсөөлөл, дүрслэн бодох зэрэг сэтгэцийн бусад процессуудтай нягт холбоотой хагжих, хүний танин мэдэх үйл ажиллагааны үр бүтээлийг дээшлүүлэх гэх мэт.
Ой тогтоолтын физиологи үндэс.
Ой тогтоолт үүсч хөгжихдөө тархины дотоодын нарийн механизмаар явагдана. Орчин үеийн хүний ой тогтоолтыг нарийн судалж, түүний үүсч хөгжих физиологийн механизмын талаар хэд хэдэн үндсэн чиглэлийн онол байдаг. Энэхүү физиологийн үйл нь уг чанартаа уураг тархи яаж ажиллаж буй, мэдрэлийн эсүүдэд явагдаж буй өөрчлөлтийн чанар юу болох, бий болох, хадгалагдан тогтох, бас идэвхжих зэрэг асуудлыг хамардаг. Ойн физиологийн механизмын талаар сэтгэл судлалын нейрофизиологийн болон биохимийн онолын асуудлыг эрдэмтэд судалжээ.
Сэтгэл судлалын онолд мэдрэлийн асүүдийн авцалдаа буюу нийлэмжийг авч үзжээ. Ертөнцийн юмс, үзэгдлүүд хоорондоо нягт шүтэлцээтэй, адил төстэй байхын зэрэгцээ тэдгээрийн эсрэг тэсрэг чанарууд хүнд үйлчилж байдаг зүй тогтолтой. Ийм учираас хүний ой тогтоолт үүсч хөгжих механизм нь ертөнцийн юмс үзэгдлүүдийн хооронд тогтох эсвэл холбоосын үндсэн дээр явагдах учиртай. Нийлэмж нь нарийн энгийн 2 янз. Энгийн нийлэмж нь хүний ой тогтоолтын процесс үүсч хөгжих үндэс бөгөөд 3 хэлбэртэй.
Зэрэгцсэн нийлэмж. Хүний гаднаас үзүүлж буй юмс, үзэгдэл, тэдгээрийн шинж чанар мэдрэхүйн эрхтэнд нэгэн зэрэг юм уу, дараалсан үйлдэл үзүүлэхэд тэдгээр юмсын нөлөө дүр байдал хүний оун санаанд цогцолбор зүйл болон тусгагдаж тодорхой нэг дүр бүтээхийг зэрэгцсэн нийлэмж гэдэг. Тухайлбал хүнд нөлөөлж буй зүйлүүд нь өөрийн олон шинжээрээр мэдрэхүйн эрхтнүүдэд дараалан юм уу нэг зэрэг үйлдэл үзүүлж, дүр үлдээдэг ажээ.
Адил төстэй нийлэмж. Ертөнцөд бие биетэйгээ адил төстэй үзэгдэл, юмс байдаг. Танил хүний дуу сонсогдоход түр нь санагадана.


0 comments:

:

Зөвшөөрөлгүй хуулбарлан ашиглахыг хориглоно Copyright © 2010 | Дизайныг засаж сайжруулсан HONEY