хүүхдийн анхаарлыг судлах энгийн арга...
Хүүхдийн анхаарлын тогтворжилт болон шилжилт, сарнилт зэргийг олон аргаар судалж болдог. түүний нэг нь энэхүү зурган арга юм. хүүхэд тодорхой хугацааны турш зураасыг дагуулан
Хүүхдийн анхаарлын тогтворжилт болон шилжилт, сарнилт зэргийг олон аргаар судалж болдог. Түүний нэг нь энэхүү зурган арга юм. Хүүхэд тодорхой хугацааны турш зураасыг дагуулан 1 тооноос эхлэн 1 тооноос гарсан зураас аль үсэг хүрэхийг олох ёстой. Судлаач хүүхдийн бүх зураасын эцэс төгсгөлийг олох нийт хугацааг секундометр ашиглан тогтооно.
Судалгааг явуулах орчин:
Аль болох анхаарал нь сарнихааргүй тайван орчинд явуулах.
Өөрөө хажуунаас нь хэлж өгөх
Хүүхдийг загинаж зандчихгүй байхад анхаарвал зохино.
Хэрэв хүүхэд зураасыг дагуулж харж байхдаа нэг тооноос гарсан зураасыг дахин дахин эхэлж байвал анхаарлын төвлөрөлт муу ба тархинд нь өөр ямар нэгэн бодол орж ирсэнээс болж анхаарал нь сарниж зураасыг эхнээс нь хөөхөд хүрнэ. Тиймээс ажиглаж байх явцдаа нэг зураасыг хөөж байх явцдаа буцаж дахин эхэлж байгаа тоог нь мөн тогтоож өгөх шаардлагатай.
Мөн бага насны хүүхдэд сонирхолтой байх үүднээс үсэг, тооны оронд элдэв амьтаны зургийг оруулж өгч болох юм. Үүнээс цаашилбал олон өөр янзын тоглоомуудыг хийлгэж болох давуу талтай.
Хүүхдийг нэг биш хэд хэдэн удаа зураасуудын хоёр талд байх үсэг болон тоон өгөгдлүүдийн байрыг сольж (өөрөөр хэлбэл зураасаар холбогдсон хоёр тоо үсэгний байрыг сольж нэг зургийг давтахгүйгээр) шалгаж байх нь зүйтэй.
Эхний удаа шалгаад цаг минут, буцалтын давтамж зэргээ сайтар тэмдэглэж аваад дараагийн удаа дахин хэмжиж тэр хоёрын хоорондын зөрүүгээр хүүхдийнхээ анхаарлын чадамжийг тогтоож болох юм.
Хэрэв анхаарлын чадамж үнэхээр муу, ямарваа нэгэн юмийг хийхдээ анхаарал нь сайн төвлөрөхгүй байх тохиолдолд хэрэглэгдэх аргууд олон байдаг.