Сэтгэл судлал

Анхаарал

Анхаарал, түүний танин мэдэхүйд гүйцэтгэх үүрэг.
Анхарал нь танин мэдэхүйн процессуудын дотроос хамгийн их анхаарал татдаг гэхдээ мөн чанар, бие даасан шинж онцлогийн хувьд сэтгэл зүйчид одоог хүртэл нэг мөр ойлголттой болж чадаагүй асуудал юм. Зарим судлаачид анхаарал бие даасан, өвөрмөц онцлогтой танин мэдэхүйн үйл явц байж чадахгүй, харин сэтгэцийн бусад үзэгдэл, үйл ажиллагааны нэг салшгүй хэсэг, тэр бүгдийн төвлөрч хуралдах үйл явц гэнэ. илүүг уншхийг хүсвэл рийд моор



Анхаарал, түүний танин мэдэхүйд гүйцэтгэх үүрэг.
Анхарал нь танин мэдэхүйн процессуудын дотроос хамгийн их анхаарал татдаг гэхдээ мөн чанар, бие даасан шинж онцлогийн хувьд сэтгэл зүйчид одоог хүртэл нэг мөр ойлголттой болж чадаагүй асуудал юм. Зарим судлаачид анхаарал бие даасан, өвөрмөц онцлогтой танин мэдэхүйн үйл явц байж чадахгүй, харин сэтгэцийн бусад үзэгдэл, үйл ажиллагааны нэг салшгүй хэсэг, тэр бүгдийн төвлөрч хуралдах үйл явц гэнэ. Өөр нэг хэсэг нь анхаарал бол сэтгэцийн өөр ямар ч үйл явцтай адилтгах аргагүй бие даасан, өвөрмөц, дотоод шинжтэй үйл явц бөгөөд хүний сэтгэцийн байдлыг илэрхийлдэг хэмээн үздэг. Тэд энэхүү үзэл баримтлалаа батлахын тулд уураг тархинд танин мэдэхүйн бусад үйл явцын анатом физиологийн бүтцээс тусдаа зөвхөн анхааралтай холбоотой тусгай бүтэц байдгийг тэмдэглэн хэлж байдаг. Тухайлбал, торлог бүтэц анхаарлын тогтцод чухал үүрэгтэй байдаг бол баримжаалах рефлекс анхаарлын төрөлхийн механизмын нэг байх үндэстэй хэмээн судлаачид дүгнэдэг. Мөн Оросын эрдэмтэн А.Ухтомский анх судлан тодорхойлсон ноёлох голомт анхаарлын хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэдэг байх.
Үнэхээр сэтгэцийн үзэгдлийн дотор анхаарал онцгой байр эзэлдэг. Анхаарал сэтгэцийн бусад бүхий л үзэгдлийн нэг салшгүй хэсэг болох учраас түүнийг тусад нь дангаар нь судлах боломж тун хомс. Бид танин мэдэхүйн үйл явц, сэтгэцийн байдлыг судлах үед зайлшгүй анхаарлын үзэгдэлтэй тулгардаг. Харин сэтгэцийн бусад үзэгдлийг орхиж, зөвхөн анхаарлыг судлах гэвэл тусгай, өвөрмөц судлагдахууны асуудал шийдэгдэх боломжгүй болж хувирна.
Анхаарлын тухай үндсэн ойлголт.
Нөгөө талаар хэдийгээр сэтгэцийн бусад үзэгдлээс анхаарлыг тусад нь авч судлах бололцоо байхгүй ч тэгээрийн аль нэг юмуу бүлэг зүйлтэй анхаарлыг адилтган үзэж болохгүй. Өөрөөр хэлбэл хүний сэтгэцийн аливаа үйл ажиллагаа болон анхаарал хоёр нэг зүйл биш. Анхаарлыг бусад сэтгэцийн үзэгдлээс тодруулан ялгадаг зүйл нь гаднаас нь ажиглаж, судалж болох хэмжээ, төвлөрөл, шилжилт, сарнилт, гэх мэт сэрэл хүртэхүй, ой тогтоолт, сэтгэхүй гэх зэрэг танин мэдэхүйн үйл явцад шууд хамаарахгүй хөгжил хөдөлгөөнт шинжүүд мөн.
Анхаарлын үзэгдлийг олон талаас нь нарийн нягт судлахын тулд дээрх хоёр үзэл хандлагыг нэг адил шалган нягтлах ёстой болно. Энэ нь анхаарал сэтгэцийн бусад үйл явцтай адил төстэй биш хэдий ч тэр бүх үйл явц, байдлыг нийтэд нь илэрхийлсэн бие даасан онцлог шинж бүхий сэтгэцийн үзэгдэл болохыг анхаарна гэсэн үг. Тэр нь дараах анотом-физиологийн шинжүүдээр нотлогдож байгаа юм. Үүнд:
1. Анхаарлын физиологи үндсийн нэг болох ноёлох голомтын механизмын зохицуулалт тухайн хэсэгт ямар давхарга байдаг, ямар задлан ялгагчийн уураг тархин дахь төв болохоос үл хамаарч уураг тархины бүх хэсэгт нэг адил үйлчилж байдаг.
2. Анхаарлын үзэгдэл явагдахад онцгой үүрэг гүйцэтгэдэг торлог бүтэц танин мэдэхүйн бүхий л үйл явцын түлхэцүүд, төвөөс зугатах, төв рүү тэмүүлэх болон тусгай мэдээлэл дамждаг мэдрэлийн судлуудын зам дагуу нэлэнхүйдээ байрладаг.
3. Уураг тархины бүх гадарт болон зарим тодоод бүтцийн бүрэлдэхүүнд шинийг мэдрэх юмуу бусад хэв шинжийн анхаарлын мэдрэлийн эсүүд олноороо байрладаг.


0 comments:

:

Зөвшөөрөлгүй хуулбарлан ашиглахыг хориглоно Copyright © 2010 | Дизайныг засаж сайжруулсан HONEY