Сургуулийн сэтгэл зүйч юу хийх вэ?
Сургуулийн сэтгэл зүйч юу хийх вэ?
Сургуулийн сэтгэл зүйч нь хүүхэд тус бүрийн асуудалд тохирсон хамгийн сайн шийдлийг олох, хүүхэд тус бүр дээр өөр өөрийнх нь онцлогт тохирсон ялгаатай төлөвлөгөө баримтлах, тэдний сурч мэдэх үйл явцад нөлөөлж болох өргөн хүрээг хамарсан тусламж дэмжлэгийг системтэйгээр үйлдэх зэрэг ажилуудыг хийх ёстой.
Сургуулийн сэтгэл зүйч юу хийх вэ?
Сургуулийн сэтгэл зүйч нь хүүхэд тус бүрийн асуудалд тохирсон хамгийн сайн шийдлийг олох, хүүхэд тус бүр дээр өөр өөрийнх нь онцлогт тохирсон ялгаатай төлөвлөгөө баримтлах, тэдний сурч мэдэх үйл явцад нөлөөлж болох өргөн хүрээг хамарсан тусламж дэмжлэгийг системтэйгээр үйлдэх зэрэг ажилуудыг хийх ёстой.
Сургуулийн сэтгэл зүйч нь хүүхэд тус бүртэй эсвэл анги бүлэгтэй ажиллана. Мөн тэд сургалтын хөтөлбөр төлөвлөгөөг өөрчилөн шинэчилж, багш, эцэг эхчүүдийг үр ашигтай сургах, суралцах төлөвлөгөө, сахилга бат ааш авирыг сургууль болон гэртээ хэрхэн зөв удирдах, хүүхдийн авяас чадварыг хөгжүүлэх, тэдний буруу зан үйлээс хэрхэн урьдчилан сэргийлэх, архи, тамхи мансууруулах бодист автагдуулахгүй байх, гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх зэрэг зөвлөгөө сургалтыг зохион байгуулдаг.
Мөн дээрээс нь ихэнх сургуулийн сэтгэл зүйчид нь дараах үйлчилгээг үзүүлдэг. Үүнд:
зөвлөгөө өгөх
* • Багш эцэг эхчүүд болон сургуулийн удирдлагатай хамтран сурах арга барил болон зан байдлын асуудлын хамгийн оновчтой шийдвэрийг гаргах
* • Тэдэнд хүүхдийн хөгжил нь сурлагад хэрхэн нөлөөлдөг болох зан төлөвт нь хэрхэн нөлөөлдөг болох талаар ухуулж ойлгуулах
* • Өөрийн хүрээлэл дэх ажилчид болон багш эцэг эхчүүдийн хоорондын үйл ажиллагааны харилцаа холбоог хүчирхэгжүүлэн сайжруулах
Үнэлж дүгнэх дүгнэлт өгөх
* Тусгай үйлчилгээний сонгогдох эрхийг дүгнэх
* Онол практикийн хүрээг тодорхойлох чадвар болон сурах сэдэлийг хөгжүүлэх
*
Сэтгэл зүйн байдал, хөгжлийн үе шат болон оюун ухааны эрүүл мэндийг тодорхойлох
*
Суралцах орчинд үнэлэлт дүгнэлт өгөх.
Хөндлөнгөөс нөлөөлөх
*
Сэтгэл зүйн зөвлөгөөгөөр сургуулийн зорилгыг гүйцэлдүүлэхэд саад болж буй хувь хүний сэтгэл зүйн эсвэл гэр бүлийн дотоод асуудлыг зохицуулах арга хэмжээ авах.
*
Хүүхэд болон тэдний эцэг эх гэр бүлийнхэнтэй тулж ажиллан тэдний өмнө тулгамдаж буй асуудал, сурагчийн сурлагад нөлөөлж буй асуудлыг шийдвэрлэх арилгах
*
Тэднийг уур хилэнгээ жолоодоход, нийгмийн үйл ажиллагаанд оролцох чадварыг хөгжүүлэх сургалтыг зохион байгуулах.
*
Бэртэл гэмтэл, өвчин зовлон, харилцааны доголдлыг арилгахад туслах.
Урьдчилан сэргийлэх
*
Хүүхдийн сургууль завсарлалтаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөө боловсруулах.
*
Сургуулийн орчны харьцааг ойлгох, түүгээр бахархуулах зан үйлийг төлөвшүүлэх үүнд туслалцаа үзүүлэх
*
Сургуулийн сэтгэл зүйн орчинг сурахад таатай нөхцөл байдлаар хангах сурах сэдлийг идэвхжүүлэх сургуулийн сэтгэл зүйн орчнийг аюулгүй байлгах
*
Сэтгэл зүйн эрүүл мэнд болон бие физиологийн эрүүл мэндийг сайжруулах тал дээр сургуулийн үйлчилгээний ажилчид болон бусад холбооны хүмүүстэй хамтран ажиллах
*
Эрүүл таатай суралцах орчныг бүрдүүлэхэд багш эцэг эхчүүдтэй хамтран ажиллаж тэдэнтэй нягт холбоо тогтоох.
Судалгаа шинжилгээ болон төлөвлөгөө
*
Зан үйлийн менежмэнтийн төлөвлөгөө боловсруулах, онолын үр ашигтай талыг ашиглах
*
Хөдөлмөрийн төлөвлөгөө стратегийг боловсруулан нэгтгэж сургуулийн үйл ажиллагааг сайжруулах
*
Баримтад тулгуурласан судалгааг ашиглаж үр нөлөө бүхий шийдвэрийг зөвлөх хөгжүүлэх
Сургуулийн сэтгэл зүйчид хаана ажиллаж болох вэ?
Үндсэн ажилын байр нь сургууль байх боловч тэд доорх газаруудад ажиллаж дадлага хийж болох юм. Үүнд:
*
хувийн болон улсын сургуульд
*
сургууль төвтэй эрүүл мэндийн төвд
*
клиник, эмнэлэгүүд
*
хувиараа дадлага хийх
*
Их сургуулиудад
*
улсын хэрэгжүүлэгч агентлагуудад, болон бусад институтад
Хүүхэд өсөж том болно гэдэг нь амар ажил бишээ!