Сэтгэц оношлогооны түүх
Сэтгэц оношлогооны түүх бол мөн чанартаа сэтгэц оношлогооны суурь аргачлалууд үүчс хөгжсөн түүх.
тестийн арга нь бихавиоризмийн үүсэлтэй холбогдоно. Бихавиоризмын арга зүйн үзэл баримтлал нь бие мах бод ба орчны хооронд учир шалтгаантай холбоо хамаарал оршдог гэсэн үзэлд суурилна. Бие мах бод нь гадаад орчны өдөөлтөд хариу үйлдэл үзүүлэхэд нөхцөлийг өөртөө таатай талруу өөрчлөхийг хичээж түүндээ дасан зохицож байдаг зохицуулах үүргийг судлах арга. Гальтон 1822-1911 хувийн ялгааг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах эхлэл тавьсан. Хувийн ялгааг судлах зэмсэг болох тестийн аргыг анх бий болгосон. Тэрээр авьяс чадварыг хэмжих асуудал сонирхож байсан. 1884 онд Лондонд эмнэлэгийн тоног төхөөрөмжийн үзэсгэлэнд өөрийн боловсруулсан багц тестээ олон нийтэд танилцуулан цаашлаад сэтгэл судлалд статистикийн аргуудыг нэвтрүүлэхэд анхдагч нь байсан. 1888 онд Корриляцын Коефцентийг тооцох аргыг санал болгосон.

АНУ-н судлаач кеттел 1890 онд Mind сэтгүүлд оюун ухааны тест гэсэн ойлголтыг анх хэрэглэсэн. Кеттел багц сорил хэрэглэж сэтгэцийн процессуудын зүй тогтол нээх боломжтой гэж бичиж байлаа. Үүний хамтаар тестийг явуулах нөхцөл ижил байх тохиолдолд тестийн аргын шинжлэх ухааны болон практикийн үнэт чанар өсөн нэмэгдэнэ. Мөн стандартчилалын асуудлыг хөндөж тавьсан. Кеттел 50 тест сорил санал болгосон.
АНУ-д Кеттелийн дараа тестийн аргыг өргөн хэрэглэх болжээ. Тийм ч учираас тестийн аргыг хэрэглэх асудлаар зохицуулалт хийх тестлогичдын хүчийг нэгтгэх шаардлага гарч ирэв.
АНУ-д 1896 онуудад энэ асуудлаар 2ч хороо байгуулагдсан.
Эхний үед тестийн хувьд энхийн туршилтын сэтгэл зүйн сорилыг ашиглаж байсан хэлбэрийн хувьд лабороторын судалгааны арга барилтай төстэй байсан. Харин ашиглах утга нь өөр байсан.
Сэтгэл зүйн туршилтын зорилго нь сэтгэцийн үйл ажиллагаа болон дотоод хүчин зүйлээс хамаарах хамаарлыг илрүүлэхэд оршино. Тестийг хэрэглэхэд сэтгэл зүйч сэтгэцийн үйлийн хувийн онцлог ялгааг тогтоож гарсан үр дүнг тодорхой шалгуурын дагуу үнэлнэ.
Бинегийн тестийн арга нь хөгжилд шинэ алхам хийсэн гэдэг. Учир нь тестэнд өмнө мэдрэмж хариу үйлдлийн хурд зэрэг мэдрэхүйн хөдөлгөөний хариу үйлдлийн чанарууд дахь ялгааг тодорхойлсон байжээ. Гэтэл практикийн амьдрал нь хүний сэтгэлгээ, оюун ухаан зэрэг сэтгэцийн нарийн үйлдлүүдийн талаарх мэдээлэ шаардлагатай байсан. Оюун ухааны анхны сорил боловсруулсан.
Бинегийн сорилыг АНУ-д анх хэрэглэсэн судлаач бол Хэнри Годдард юм. 1866-1957. Тэрээр энэ тестийг Европд цагаачилан ирсэн хүмүүсийг судалж үнэлэхэд зориулсан багц аргачлалд оруулсан. Үүнд:
Еврей: 83%
Унгар: 80%
Итали: 89%
Орос: 87% нь оюуны хомсдолтой гэж гарсан.
Мөн АНУ-д Термен 1877-1956 дээрх хувилбарыг орчуулан хувилбарыг дахин шинээр орчуулан түүндээ тестийн адаптацыг хийсэн. 1920 оод он бол тестийн хөгжлийн маш эрчимтэй үе байлаа. 20 оны төгсгөл гэхэд АНУ-д 1300 тест боловсруулагдсан байв. Гэтэл Сэтгэц оношлогооны салбарт хямрал үүссэн. Учир нь тестийн онолын үндэслэл хоцрогдож байлаа.