О.Дашбалбар агсны хайртдаа бичсэн захидал
О.Дашбалбар агсны хайртдаа бичсэн захидал
Гэхдээ чи зун надад бичсэн захидалдаа «Чи надад олон жил дурлаж явснаа тэвчиж чадсан шүү дээ. Одоо ч сэтгэлээ бариач» гэсэн бий. Цэнэг хэчнээн их хуралдах тутам аянга хүчтэй ниргэдэг тухай би хариундаа бичсэнээ санаж байна. Би бүхнийг биедээ хадгалж бүх насаараа хүмүүсээс хайраа нууж чадах байсан гэж үү?

Yгүй ээ. Өнгөрсөн бүх он жилүүдийн турш би чамд хайртайгаа бүхнээс нууцалж, чимээгүйхэн шаналж, чимээгүйхэн шиг шүлгээ бичиж явсан. Бүхнийг чадлынхаа хэрээр тэвчиж, хэрээс хэтрэх үед хааяа чам руу очдог байсан. Чинийхээ сайхан царайг түр зуур ч болов харж, тайвнаар ойр зуурын юм ярьж хөөрч байгаад л явдаг байсан. Энэ үед чи намайг ойлгоогүй, эгчмэд хүний байрнаас ханддаг байсан даа.
Гэхдээ энэ бүхнийг чи минь одоо ойлгож байгаа. Би одоо маш их шаналж байна. Сэтгэл зүрхээ жаахан ч болтугай амраахын тулд чамд ярих хэлэх ёстой бүхнээ, уулзаж ярих, мөн захидалд бичих боломжгүй учир энэ тэмдэглэлийг бичих нь зүйтэй биз. Өдөр бүр чамд захиа бичмээр санагдана. Гэвч сэтгэл зүрх минь «Болохгүй. Оюунхандад үнэхээр л хайртай юм бол түүнийгээ бодож тэвч, хүмүүсийн анхааралд өртөх хэрэггүй гэж шивнэх юм»
Амьдрал гэж юу вэ? Мэргэд энэ асуултад янз янзаар хариулжээ. Нэг нь зовлон гэж үзэж. Нөгөөх нь жаргал гэж эсэргүүцжээ. Бас зарим нь жаргалаа зовлон гэж үздэг байхад нөгөөх нь зовлонгоо жаргал гэж сайрхдаг аж. Ноён Маркс энэ асуултад «Амьдрал бол тэмцэл» гэж товчхон хариулжээ.
Харин чи юу гэж бодно вэ? Чөтгөр ав, амьдралын тухай бодох ямар хэрэгтэй юм бэ? Бодсон ч, эс бодсон ч амьдарч л байна шүү дээ. Амьдрах гэж зүтгэж байна. Амьдрал надаар дутна гэж үү? Зуун жилийн дараа л гэхэд өөр хүмүүс амьдарч, өөр тогоруу ганганаж, өөр шүлэгч өөр хүүхэнд дурлана шүү дээ.