Сэтгэл судлал

залуу гэр бүлийг судлав

Нөхөр Скот, жүжигчин, кино найруулагч мэргэжилтэй, 48 настай, одоогоор олон ангит цуврал киноны найруулагчаар ажиллаж байгаа.. Монгол улсад ирээд 2 жил болж байгаа. АНУ-н иргэн. Эхнэр Ариунжаргал, ажилгүй, 30 настай, Бизнесийн удирдлагын чиглэлээр сурч байсан, Хэнтий аймгийн харьяа.






Ãýð á¿ëèéí çºð÷èëò áàéäëûã ñóäàëñàí áàéäàë.

Ãýð á¿ëèéí òîâ÷ òàíèëöóóëãà:

Нөхөр Скот, жүжигчин, кино найруулагч мэргэжилтэй, 48 настай, одоогоор олон ангит цуврал киноны найруулагчаар ажиллаж байгаа.. Монгол улсад ирээд 2 жил болж байгаа. АНУ-н иргэн. Эхнэр Ариунжаргал, ажилгүй, 30 настай, Бизнесийн удирдлагын чиглэлээр сурч байсан, Хэнтий аймгийн харьяа.

Îíîëûí õýñýã:

Аливаа гэр бүлийн гишүүдийн сэтгэл санааны тогтворт байдал, орчин тойрондоо хандах хандлага, ажилын онцлог зэрэг нь тухайн гэр бүлийн сэтгэл зүйн уур амьсгалд хүчтэй нөлөө үзүүлдэг. Гэр бүлийн сэтгэл зүйн уур амьсгал нь тухайн гэр бүлийн ёс суртахууны үнэт зүйл, уламжилал, гэр бүл бүрэлдэн бий болсоноос эхлээд өнөөг хүртэлх түүх зэрэгтэй нягт холбоотой байдаг. Гэр бүлийн гишүүдийн нийцэл ямар байгаагаас уг гэр бүлийн уур амьсгал ихээхэн шалтгаалдаг.

Гэр бүлийн нэгдэл нягтралд дэмжлэг болох буюу саад болж байгаа сэтгэл зүйн цогц нөхцлүүдийг түүний уур амьсгал гэнэ. Гэр бүлийн сэтгэл зүйн уур амьсгал нь түүний гишүүдийн харилцаанаас ихээхэн шалтгаална. Үүнд: гишүүн бүр өөр өөрийн гэсэн хувь нэмэрийг оруулж байдаг. Гэхдээ энэ нь уян хатан буюу дахин өөрчлөгдөх шинж чанартай байдаг.

Ñýòãýëç¿éí óóð àìüñãàë:

Гэр бүлийн сэтгэл зүйн уур амьсгалыг эерэг сөрөг гэж хоёр ангилж болно. Ãýвч õàðüöàíãóé çºð÷èëòýé ýåðýã áîëîí ñºðºã óóð àìüñãàëûí àëü àëèíû íü áàãòààñàí óóð àìüñãàëòàé ãýð á¿ë¿¿ä áàéäàã.
Гэр бүлийн таатай буюу дулаан уур амьсгал нь эхнэр нөхрийн хоорондын харьцааны тогтвортой байдал, нийцлээс мэдээж хэрэг шалтгаална. Сэтгэл зүйн уур амьсгал сайтай гэр бүлийн онцлог шинжүүд:

 Íýãäýë íÿãòðàë ñàéí
 Õ¿í á¿ð ÷àäëûíõàà õýðýýð õºãæèõ íºõöºë á¿ðäñýí
 Áèå áèåäýý íºõºðñºã, øàðäëàãà òàüâæ ñóðñàí.
 Ãýð á¿ëýýðýý áàõàðõàæ ÿâäàã.
 Ñýòãýë õàíãàëóóí èòãýë íàéäâàð ñàéí.
 Ãýð á¿ëèéíõýý õàìãààëàë äýìæëýãèéã îéëãîæ ìýäýðñýí.
 Äýã æóðàì ,ýìõ öýãö ñàéí
 Áèå áèåäýý òàâèõ àíõààðàë õàëàìæ ñàéí ãýõ ìýò
Гэр бүлийн харьцааны тогтворгүй буюу харьцангуй гэр бүлийн онцлог:

 Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь огцом цочмог ууртай
 Аар саархан зүйлээс болж нэгэндээ гоморхдог
 Санхүү, эдийн засгийн хувьд тогтворгүй байдлаас болж харилцаа тогтворгүй
 Дэг журам, эмх цэгцгүй
 Бие биедээ анхаарал халамж сул тавьдаг, дор бүрнээ хичээх хандлагатай ... г.м


Ñóäàëãààíû àðãà: Àæèãëàëò: ßðèëöëàãà
Àæèãëàëòûí õýñýã
 Эхнэр Ариунжаргалд хийсэн ажиглалт:

Түүнийг нөхөр Скот нь Ариука гэж дууддаг. Тиймээс цаашид Ариука гэнэ. Ариука ажилгүй тул өдрийн ихэнх цагийг гэртээ өнгөрөөнө. Орой нөхрийг ирэхэд нь хоол хийж бэлдэнэ. Зарим өдөр өдрийн хоолыг нь бэлдэнэ. Цэвэрч нямбай. Найз нөхөд олонтой тул тэднийхээр өдөртөө хүний хөл тасрахгүй. Байнга л найз нөхөд нь орж гарч байна. Тамхи их татдаг. Англи болон бусад хэлний мэдлэггүй тул нөхөртэйгөө муухан Англи, заримдаа Орос, Хятад, Солонгос, Монгол зэрэг хэлүүдийг хольж ойлголцдог. Өдөртөө нөхөртэйгөө ойлголцох гэж ялгүй бухимддаг.

 ͺõºð Скотод õèéñýí àæèãëàëò :

Скот хувийн ажил эрхэлдэг мөн кино найруулга дээр ажиллаж байгаа тул зав тун бага байдаг боловч үдийн цай болон оройн зоогийг эхнэртэйгээ хамт зооглохыг эрмэлздэг. Түүний кино найруулгын ажил тухайн үедээ бүтэл муутай байсан тул өдөртөө бухимдуухан байх нь цөөнгүй. Түүний хувьд мөн Монгол хэлний мэдлэггүй. Өөр хэлний мэдлэггүй. Насны хувьд эхнэрээсээ ахмад тул түүнд зааж хэлж өгөх нь элбэг. Цэвэрч нямбай. Цагийг нарийн баримтлах ба гэр орноор нь олон зочин ирэх үед түүний хувийн эрх ашиг зөрчигдөж байна хэмээн бухимддаг. Хэдийгээр бухимдал ихтэй байдаг ч эхнэртээ үргэлж “Би чамд хайртай” гэж хэлж ажилдаа гарна.

 Ãýð á¿ëèéí óóð àìüñãàë õàðèëöààíä õèéñýí àæèãëàëò:

Тухайн гэр бүлд энэхүү ажиглалт болон ярилцлагыг хийхэд тус хүргэсэн гол хүн бол Скот буюу нөхөр. Учир нь гэр бүлийн гишүүд надтай уулзаж танилцхаас өмнө зөрчил ихтэй, гишүүдийн хувийн зан чанар ерөнхий хандлага нь төстэй, цочмог ууртай, ялгүй зүйл дээрээс биесээ харддаг, хувийн эрх чөлөөг хүндэлдэг, гэр бүлийнхээ ийм таагүй харьцааг хэн хэн нь хүсдэггүй боловч цочмог ууртай тул тэсрэх мэт болж хоромын төдийд эд хогшил, шил шаазангаа хагалж шидлэнэ. Мөн эхнэр нь өөрөө гэрээ хаяж яваад хэд хоноод буцаад ирдэг. Буцаж ирэх тухайн үедээ бие биедээ хайртайгаа мэдэрч, хэн нэгнээ хардаж сэрдэхгүй тайван хэсэг хугацаанд амьдарна. Удалгүй гишүүдийн аль нэгнийх нь цочмог зан хөдөлж уурлахад дахиад бүх зүйл давтагдана. Ийм учир нөхөр Скот нь надад хандаж надаас тусламж авахыг хүссэн. Түүний хүсэлтийн дагуу би гэр бүлийн гишүүдтэй тус тусд нь ярилцлага хийсэн.

Уг гэр á¿ëèéí ìàðãààí ¿¿ñэх øàëòãààíóóä:

 Нөхрийн хэт нягт нямбай байдал
 Тэдний огцом түргэн уур
 Хардалт
 Хэл соёлын ялгаа
 Эхнэрийн хэт их олон найз нөхөд
 Эхнэрийн дураараа байдал




Ýõíýðòýéí õèéñýí ÿðèëöëàãûí õýñãýýñ :

• Таны хувьд нөхрийн тань хамгийн сайхан зан чанар юу вэ?

Миний нөхөрт ер нь их олон сайхан зан чанар бий. Жишээ нь тэр хувийн нууц, хувийн эрх ашгийг яагаад ч юм маш чандлан дээдэлдэг гэхүүдээ. Тэр намайг ямар нэг зүйлийг хийж байхад заавал зөвшөөрөл авч ям асуух ч юм уу, өрөөнд заавал хаалга тогшиж орж ирэх гээд л... бас талархлын үг маш их хэлдэг. Түүгээрээ намайг үргэлж тэтгэж байдаг, надад бол үнэндээ хайраа маш харамгүй зарцуулдаг, миний хийсэн хоолыг идэж дуусаад заавал сайхан үг хэлнэ. Тэр нь их урам сэргээдэг шүү. За ер нь хэлээд байвал сайхан зан чанар их шүү.

• Тэгвэл дутагдалтай зан чанарыг нь нэрэл гэвэл?

Заримдаа их огцом ууртай, бас багагүй харддаг, гэхдээ энэ бүхэн бид хоёрын хоорондын хэлний асуудлаас болж их үүсдэг байх гэж би боддог юмаа. За тэгээд хэтэрхий их нямбай байх гээд байдаг нь надад бас заримдаа их хэцүү байдаг л даа. Жоохон л ям заваан ч юмуу, нэг хувцах хунар энээ тэрээ угаагаагүй байх юм их зивүүн хэлээд байдаг юмаа. Цаанаа л нэг чи зааван байна гэсэн харцаар хараад л нэг тиймэрхүү үглээ эмгэн шиг ч гэх юм уу. Монгол эр хүн чинь бол нэг тиймэрхүү гэрийн ажилд нэг их хутгалдаад л энэ ч тийм байна тэр ч ийм байна гээд байдаггүй шдээ. Гэтэл үгүй шүү. Ер нь л бол цэмцгэр байх гэж их юм болно. Бас надад мэргэжил нь тийм болоод ч тэрүү нэг л хүүхэмсэг юм шиг санагдаад байдаг юмаа.

• Тэгэхээр одоо би тань руу чиглэсэн ганц хоёрхон асуулт асуувал та дургүйцэхгүй биз дээ?

Үгүйдээ.

• Таны түүнд барьсан хамгийн сүүлийн бэлэг юу вэ?

За байз, хэлэхэд жоохон эвгүй л зүйл байна даа /инээв/. Хамгийн сүүлд би түүнд бас өөртөө хос дотуур хувцас авч өгсөн. Тэр маш их баярлаж байсан. Өөр чинь... тэрнээс өөр зүйл нэг их байгаагүй юм байна.
• Таныг нөхөр тань үл ойлгох үе тохиолдоход та ямар замаар түүнд өөрийгөө ойлгуулдаг вэ?

Ер нь бол наад асуудал чинь миний хувьд хамгийн их төөрөгдөл, хамгийн их стресс болдог зүйлийн нэг дээ. Ихэнх тохиолдолд намайг буруугаар ойлгох эсвэл миний хэлэх гэснийг огт ойлгодоггүй. Яахав мэдээж хэрэг хэлний ялгаа бол байгаа л даа. Гэхдээ бүр одоо этүдээр үзүүлнэ, жүжиглэнэ гэх зэргээр янз бүрээр үзнэ. Аргаа бараад ирэхээрээ тэгэсгээд орхидог доо. Гэхдээ одоо өөрийг чинь ашиглаад ч хамаагүй ойлгуулахыг хүсч байгаа зүйл байж л байна. Даан ч хэлэхэд үнэхээр эвгүй л байна. Яваандаа болно биз дээ л гэж бодож байна даа.

• Та нөхөртэйгөө илүү их ойлголцож, энэ асуудлуудаа шийдхийн тулд ямар нэгэн алхам хийж байгаа юу?

Алхамсаад байх ч зүйл юу байх вэ дээ. Хааяа нэг Англи хэлний дүрмийн ном шагайна. Тэгээд сурах ч үгүй юм. Одоо бид хоёр чинь 2 жил гаран цуг амьдарч байна. Анхныхаа үеийг бодвол арай ч дээрдсэн л дээ. Гэхдээ яг үнэндээ бол би Англи хэл сурах хүсэл байгаа боловч хийдэггүй.

ͺõºðòýéí õèéñýí ÿðèëöëàãûí õýñãýýñ:

• Та эхнэрээ хэр их анхаарч, хэр их дэмждэг вэ?

Мэдээж нөхөр хүнийхээ хувьд би түүнийг анхаарч халамжлалгүй яахав. Би түүний хийхийг хүссэн, өөрийнхөө зөв гэж үзсэн зүйлүүдийг чадлынхаа хэрээр дэмждэг. Хичээдэг шүү.

• Та түүнтэй ойлголцох гэж чармайдаг уу? Монгол хэл сурч байна уу?

Ажлын зав зайнаас л их шалтгаална шүү дээ. Би чинь уран бүтээлч хүн болохоор зарим үед амралтын өдрийг ч эхнэртэйгээ өнгөрүүлж чадахгүй тохиолдол их гарна. Монгол хэл сурах зав бол тун ховор, гэхдээ харилцааны ойр зуурханы юм ярьна. Даан ч тэр нь хүнийг ойлгоход хангалтгүй нь харамсалтай. Тиймээс би аль болох түүнтэй ярилцаж байхдаа суралцахыг, бас түүнд ч гэсэн заахыг оролддог. Харин тэр маань ойлгодог юм уу бүү мэд, ойлгохыг хичээдэг ч юм уу бүү мэд.

• Хэрэвээ эхнэр тань та хоёрын харьцаанд чухал нөлөө үзүүлэхүйц алхам хийвэл та хэр их дэмжих вэ? Магадгүй танд зарим нь таалагдахгүй байвал та дургуйцэл илэрхийлэх үү?

Яг юу хийх гэдэг нь чухал байна л даа. Гэхдээ үнэхээр л миний эхнэр тийм алхам хийж эхлэвэл надад таалагдахгүй байсан ч би дэмжинэ. Гэхдээ зүгээр л сайн байна сайхан байна, болж байна гээд худлаа хэлэхгүй. Таалагдахгүй зүйл байвал би саналаа хэлэхийг хичээнэ. Ямар нэгэн зүйл үнэхээр хийдэг л юм бол тэр нь надад таалагдана гэдэгт эргэлзэхгүй байна.


Зөвлөгөө өгсөн хэлбэр:

Асуултаа ямар нэгэн байдлаар тэдний хоорондын маргааны талаар хийхийг эрмэлзээгүй. Учир нь эвдэрсэн сандал ширээ, хагарсан аяга таваг зэргээс үзвэл тэдний уур уцаар гэнэт огцом хөдлөх магадлал өндөр байсан. Тиймээс тэдний хуучны муу дурсамжыг сэргээхгүйгээр харин эсрэгээр сайн сайхныг нь ярилцаж эхэлсэн.

Ерөнхийд нь ажиглалтын явцад тэдний хоорондын харилцаанд юу дутагдаж байгааг олж харах багагүй төвөгтэй байсан боловч биесээ хардах асуудал нь ямар нэгэн маргааны үндэс эх үүсвэр болсон гэж үзэж байгаа юм. Учир нь тэдний гэрт хэд хэдэн удаа очиход тэд хэрэлдэн бие биедээ элдэв нэр хэлж нэг нь Монголоор нөгөө нь Англиар орилж эсвэл Скот хана уруу гар утсаа авч шидэж байхтай таарч байсан. Нэг удаад гар утсаа шиддэгийн учирыг асуутал түүний нэгэн эртний танил бүсгүй утсаар залгасан юм байж. Гэтэл түүнийг нь Ариука буруугаар ойлгож өөр хүнтэй болсон хэмээн бодож түүнд гомдон гэрээс нь явах гэтэл Скот уурлан хориглож тэр уураа утсаа шидэж гаргасан байлаа.

Скот болон Ариукад өгөх зөвлөгөөгөө нийт 7 үе шатанд хуваан авч үзсэн. Өөрөөр хэлбэл 7 хоногт хуваан авч өдөр өдрөөр амьдралын хэв маягтаа багахан өөрчлөл гаргахыг зөвөлсөн юм. Ариука-д санаачлагыг гартаа авахыг даалгасан. Учир нь Скот ярилцлагын үеэр түүний нааштай алхамуудыг дэмжинэ гэсэн тул Ариука санаачлагыг гартаа аван даалгаварыг биелүүлэх үед Скот дэмжих болно гэсэн таамаглал дэвшүүлж байлаа. Мөн тэдний хоорондын харилцаанд тус болох болов уу гэсэн үүднээс тэдэнд аль аль хэлний хамгийн хялбар гэсэн сурах бичгүүдийг санал болгож, аль болох харилцаа хандлагад нь алхам алхамаар нөлөөлөх гэсэн оролдлого хийсэн.

Миний өгсөн даалгавар:
Долоо хоногийн өдрүүдийн нэрийг өөрчлөн тухайн өдөрт өгсөн шинэ нэрнийхээ дагуу тухайн өдрийг өнгөрүүлнэ гэсэн үг.

Даваа гараг- Амжилтын өдөр. Энэ өдөр бүх зүйлийг шинээр эхэлж байгаа учир бие биедээ байнга амжилт хүсэх, амжилт хүсэе гэж боломжтой бүх үед марталгүй хэлэх, ажилд нь амжилт хүсч, амттай сайхан хоол хийхэд нь амжилт хүсч, сайхан зүүд зүүдлэхэд нь хүртэл амжилт хүсэхийг даалгана.

Мягмар гараг- Талархалын өдөр. Энэ өдөр эхнэрийнхээ, нөхрийнхөө хийсэн бүхэнд нь талархаж, өөртөө талархаж, гудамжинд таарсан хүн түүнд зам тавьж өгөхөд ч талархаж, талархах шалтгаантай бүхэнд талархаж явахыг даалгав.

Лхагва гараг- Сайхан харагдах өдөр. Энэ өдөр эхнэр нөхөртөө түүнийг сайхан харагдаж байгааг марталгүй хэлэх, мөн ажилын газрын хүмүүс, найз нөхөддөө тэдний хичнээн эрч хүчтэй цоглог харагдаж байгааг нь сануулж хэлэх өдөр

Пүрэв гараг- Чимээгүй өдөр. Энэ өдөр эхнэр нөхөр хоёр аль болох чимээгүй, нам гүм тайван орчиныг гэртээ бүрдүүлэхийг эрмэлзэх өдөр. Элдэвийн зүйлийг ярилгүй хоолоо идээд хэвтэх хүртлээ чимээгүй байх өдөр.

Баасан гараг- нээлттэй өдөр. Энэ өдөр өчигдөр бие биедээ хэлэхийг хүссэн зүйлээ нээлттэй чөлөөтэй хэлж ярилцаж, өнгөрсөн өдрүүд хэрхэн өнгөрсөн талаар хоорондоо сэтгэгдэл хуваалцах өдөр.

Бямба гараг- Хоолны өдөр. Энэ өдөр 2 хос амттай зоог барих ба заавал үнэ цэнэтэй зоог барих албагүй, хамгийн гол нь хоолоо хийхдээ хамтарч сэтгэлээсээ хийх нь чухал гэж даалгав.

Ням гараг- дурсамжын өдөр. Энэ өдөр тэр хоёрыг танилцсан цагаас өнөөг хүртэл туулж өнгөрүүлсэн хугацаан дахь хамгийн сайхан гэгээлэг дурсамжаа дурсан ярилцахыг даалгав.

Миний өгсөн энэхүү дарааллаар тэд 4 долоо хоног үргэлжилүүлсэн, сүүлийн 3 долоо хоногийн өдрүүдийн нэрийг өөрсдөө сонгож өгсөн хэмээн ярьж байсан нь тэдний хоорондын харилцаанд дээрх даалгавар бага ч гэсэн нэмэр болсон гэж үзэж байна.




2 comments:

Anonymous said...

гоё юм байна баярлалаа би өөртэй чинь яаж холбогдох вэ

Anonymous said...

zorigtugu@yahoo.com hayagaar holbogdooroi

:

Зөвшөөрөлгүй хуулбарлан ашиглахыг хориглоно Copyright © 2010 | Дизайныг засаж сайжруулсан HONEY