Сэтгэл судлал

Сэтгэл зүйн төвийн шаардлага

Хүний хөгжил нь нийгмийн хөгжлийг тодорхойлж байдаг. Тэр ч утгаараа өнөөдрийн Монголын нийгмийн хөгжлийг иргэн хүн бүрийн хөгжлөөр тодорхойлж болно. Иймээс нийгмийн хөгжилийг хангахын тулд хувь хүний хөгжилд анхаарал халамж тавих зайлшгүй шаардлага гардаг. Харин манай улсад сүүлийн үед л хүний хөгжлийн талаар цухас яригдах болсон. Хүний хөгжлийг судалдаг, тэдний хөгжилд үлэмж хэмжээний тус нэмэр болж чадах тэдгээр хүмүүс, албан байгууллагуудыг сургууль багш гэж л нэрлэж байна.



Хүний хөгжил нь нийгмийн хөгжлийг тодорхойлж байдаг. Тэр ч утгаараа өнөөдрийн Монголын нийгмийн хөгжлийг иргэн хүн бүрийн хөгжлөөр тодорхойлж болно. Иймээс нийгмийн хөгжилийг хангахын тулд хувь хүний хөгжилд анхаарал халамж тавих зайлшгүй шаардлага гардаг. Харин манай улсад сүүлийн үед л хүний хөгжлийн талаар цухас яригдах болсон. Хүний хөгжлийг судалдаг, тэдний хөгжилд үлэмж хэмжээний тус нэмэр болж чадах тэдгээр хүмүүс, албан байгууллагуудыг сургууль багш гэж л нэрлэж байна.
Гэтэл дэлхийн бусад орнууд хувь хүнийхээ хөгжилд, зөвхөн сургууль, багш нар үйл ажиллагаагаар зогсохгүй бие даасан холбогдох шинжлэх ухаан болох Сэтгэл Судлалыг түлхүү хэрэглэж хувь хүн, гэр бүлүүд, болон нийгмийнхээ хөгжилд онцгой ач холбогдол өгч байна. 2007 онд АНУ-д хийсэн “эрэлт хэрэгцээтэй 100 мэргэжил” судалгааны дүнгээр Сэтгэл зүйч мэргэжил эхний 5-д багтаж байсан. Эндээс үзэхэд сэтгэл зүйчдийн эрэлт хэрэгцээ, тэдний нийгэмд үзүүлэх нөлөөлөл ямар байдгийг хялбархан харж болох юм.
Манай улсад 1980-аад оноос сэтгэл судлалын шинжлэх ухааны суурь тавигдаж ирсэн бөгөөд сэтгэл зүйчийн албан ёсны орон тоо одоогийн байдлаар зөвхөн цагдаа, хэл хамгаалал, сэтгэц мэдрэлийн эмнэлэг гэсэн 3 байгууллага дээр байдаг байна. Сүүлийн 5 жилийн хугацаанд Монгол улсад 13 сэтгэл зүйн төвүүд үүд хаалгаа нээн ажиллуулж эхэлсний дийлэнх нь ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөөний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тэдгээр байгууллагууд нь зөвлөгөөний тусгайлсан үнэ тарифтай байдаг.
Эдгээр сэтгэл зүйн төвүүдийн нэг удаагийн зөвлөгөөний үнэ дунджаар 5,000-10,000 ₮.
Монгол иргэн хүний хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 108,000 ₮ байдаг.
Гэтэл сэтгэл зүйн төвөөр үйлчлүүлэгч нь хангалттай сэтгэл ханамж авахуйц зөвлөмж зөвлөгөөг авахын тулд хамгийн багадаа 4-6 удаа сэтгэл зүйчид хандах шаардлагатай байдаг.
Үүнээс үзэхэд Монгол хүн сэтгэл зүйн зөвлөгөөг хангалттай авах боломж маш бага байна. Мөн манай нийгэмд сэтгэл зүйч мэргэжлийг суртачилах, үүний талаарх ойлголтыг иргэдэд хүргэх алхамууд дутмаг байдгийн зэрэгцээ иргэд нь аливаа асуудал, сэтгэл бухимдал зэргээ тайлахдаа, сүм хийдэд очиж ном уншуулах(энэ нь жинхэнэ утгаараа стресс, уур бухимдал, тулгарч буй асуудлыг хангалттай сайн шийдвэрлэхэд бага нөлөөтэй.), эсвэл архи, тамхи зэрэг мансууруулах бодисыг хэтрүүлэн хэрэглэх (энэ нь тулгарч буй асуудал, стресс, бухимдал зэргийг улам бүр нэмэгдүүлээд зогсохгүй нийгмийн өмнө тулгамдаж буй томоохон асуудлын нэг болдог) зэрэг замуудыг сонгодог. Иймээс Орчин үеийн дэлхий нийтийн жишгээр Монгол улсад ч мөн адил гэр бүл, хүүхэдрүүгээ чиглэсэн мэргэжлийн үйл ажиллагаа бүхий сэтгэл зүйн, гэр бүл сургалтын нэгдсэн цогц төв байгуулах зайлшгүй шаардлагатай байгаа ба энэ төв нь цэвэр ашгийн бус нийгэм, гэх бүл, хувь хүнд сэтгэл зүйн төлбөргүй сургалтыг зохион байгуулах, зөвлөгөө өгдөг байх шаардлагатай байна.

0 comments:

:

Зөвшөөрөлгүй хуулбарлан ашиглахыг хориглоно Copyright © 2010 | Дизайныг засаж сайжруулсан HONEY