Сэтгэл судлал

secret номын цувралуудыг оруулахаар шийдлээ гэж

Ижил ижлийгээ л татна.
Джон Ассараф

Таталцлын хуулийг ойлгож мэдрэхдээ би маш энгийн арга хэрэглэдэг. өөрийгөө соронзон гэж төсөөлдөг, соронзон татдаг шүү дээ...
Та бол хорвоо ертөнцийн хамгийн хүчирхэг соронзон мөн. Танд нуугдан буй таталцлын хүч бол дэлхийн хамгийн том нь юм. Тэрхүү хэмжээлшгүй их соронзон хүч таны хүсэл бодлоор цацарч байдаг.

Боб Дойл
Таталцлын хуулийн мэргэжилтэн, зохиолч

Ерөнхийдөө таталцлын хуулийг бүхэлд нь ингэж төсөөлж болно л доо. Ижил ижлээ татдаг гэж... гэхдээ энэ нь оюун санааны түвшин, хүрээнд ярьж байгаа хэрэг шүү дээ...
Таталцлын хууль ижил нь ижлээ татдаг хэмээн тунхагладаг. энэ юу гэсэн үг вэ? хэрвээ ямар нэг юм бодож байвал өөртөө тийм бодол снаануудыг татдаг гэсэн үг. за тэгэхээр таны амьдралд тохиолддог таталцлын хуулийн хэдэн жишээг авья л даа.
танд ийм юм болж л байсан биз дээ? сэтгэл санаа үймүүлсэн ямар нэг юмны тухай та бодож эхэллээ, хэдий их бодох тусам таны сэтгэл төдий их тавгүйтнэ. учир нь гэвэл та нэг юмны тухай хэсэгхэн хугацаанд бодох аваас таталцлын хууль үүний ижил олон бодол санааг үргэлжлүүлэн авчирна. төдөлгүй ижил төстэй гутранги бодлууд уул овоо шиг цугларч, сэтгэл санаа бүр ч хямраад ирнэ. хэдий их бодно, төдий их бачимдана гэсэн үг.

энэ бүхнийг зүйрлэн дүрслэх гээд оролдьё. та нэг дуу сонсчээ. тэгээд дараа нь ер мартаж чадахгүй байв. дуу улам бүр тархинд цаарайтсаар. тухайн үед дуу сонсогдох мөчид, өөрийн эрхгүй, бүх анхаарлаа чиглүүлсэн байх л даа. улмаар таталцлын хууль үйлчлэлд орж танд байн байн дууны тухай дурсамжийг сэргээж өгнө.





Та бүхэн үүнд магадгүй итгэхгүй байх. гэхдээ өөрт тохиолдсон бага сага зүйлийг бас энд дурдмаар санагдлаа. таталцлын хууль гэдэг их энгийн мэт санагдах боловч маш ойлгоход хэцүү тийм ойлголт юм шиг санагдаад байгаа юм. бид үнэхээр л таталцлын хуулийн үйлчлэлээр аливаа зүйлсийг өөртөө татаж байдаг юм бол яагаад хүн бүр баян тансаг сайхан амьдралтай болчихож болохгүй байгаа юм бэ? гэсэн асуулт төрнө. тэгвэл таталцлын хуулиар бол хүний бодол санаанд орж ирж байгаа бүх зүйл татагдана. зарим хүмүүс одоо яанаа тэгчих вий, энгэчих вий, би өвдчих вий, тэр өвдчих вий, би мөнгөгүй болчих вий, наймаа хийгээд тэр минь шатчих вий, гэх мэтийн олон бодлыг өөртөө төвлөрүүлсэнээр мөн түүнийгээ татаж байдаг. тиймээс хүн бүрийн бодол санаа хоорондоо ялгаатай учираас хүн бүрийн аж амьдрал өөр өөр байдгаас гарцаагүй. хэн нэгэн сайхан ажилд орохыг хүсэхдээ үнэн сэтгэлээсээ бүх хүчээ дайчилан хүсэж бүр өөрийгөө тэр ажлаа хийгээд ажлынхаа өрөөнд сууж байгаагаар төсөөлөөд үзэхэд л хангалттай. гэвч энэ нь хэзээ ч байж болно. амьдрал гэдэг чинь тэр чигтээ тааж болошгүй олон гэнэтийн бэлгээр дүүрэн шүү дээ. өнөөдөр танд юу тохиолдохыг гагцхүү таны оюун ухаан бодол л шийдэх хэрэг. тиймээс ч манай эртний Монгол сургаалиудад заасан байдаг шүү дээ. сайн явах санааных, санаж явбал бүтнэ, сажилж явбал хүрнэ гээд л дандаа бодож санахтай үйл хэргийг холбосон байдаг. би үүгээр их бахархаж явдаг юм. Энэ номонд бичигдсэн зүйлс ямар нэгэн байдлаар шашинтай холбогдоогүй. цэвэр шинжлэх ухааны үндэслэлтэй юм байгаа. сэтгэл судлалын шинжлэх ухаан юуг судалж хүмүүст яаж хүрдэг вэ? тэд хүмүүст яаж туслах ёстой вэ? гэвэл хариулт ердөө хаяанд байна. хүмүүсийн сэтгэл санаа үймсэн үед тэд уурлаж бухимдаж муу муухайг бодож элдэвийн асуудлыг үүсгэж байдаг. тиймээс Лам нараас ялгагдахын тулд бид байгаа бодит зүйлс дээр тулгуурлаж хүмүүст туслахыг хичээдэг гэсэн үг юм. амьдралд нь тохиолдсон бодит болсон явдал түүнээс авсан тухайн хүний мэдрэмж сэтгэгдэл, түүнээс үлдсэн сөрөг сэтгэгдэл зэргийг задалж эерэг сэтгэгдэл болгож өгдөг нь бидний мэргэжлийн онцлог. ингээд бодохоор лам нараас тутахгүй туслагч. хэн нэгэн хүнд хэзээ нэгэн цагт хэн нэгэнтэй сэтгэлээ онгойтол ярилцаад цаашдаа яах ийхээ асуух хүсэл төрдөг нь мэдээж хэрэг. гагцхүү тэр үед Монголчууд найзуудаараа цуглаж ууж иддэг, аргаа барсан нэг нь ламддаг. бүр зарим нь энергийн төвд очиж залбирдаг, гандан хийд орж хүрд эргүүлдэг. энэ үнэхээр тус болж чадах уу????

тус болж чадах нь мэдээж. гэхдээ удаан үргэлжилэх нь юу л бол. сайндаа л 7 хононо. цаашид өнөөх асуудал дахиад л урган гарч ирнэ. өөрөөр хэлбэл сэтэгийнхээ гүнээс авч хаяхгүй байгаа цагт хичнээн архи дарс ууж, хүрд эргүүлээд ч гарахгүй л гэсэн үг.
харин гарт орсон өргөс мэт тэр сэтгэлийн зовиур гэгч зүйлийг өргөс шиг авч хаяхаас нааш зовиур байж л байдаг. өргөсийг авч хаяхгүйгээр гадуур нь эм тан түрхээд, линт наагаад зовиур арлихгүйтэй л ижил юм. тиймээс сэтгэлийн гүн дахь тэр зовиурыг авч хаяхад сэтгэл зүйч онцгой чухал үүрэгтэй байдаг. тэд ярилцаж таныг чухам яг юу зовоогоод байгааг олж тогтоогоод түүний эсрэг аргуудыг хэрэглэж эхэлдэг.

бас нэг өөр үгээр бол таны сэтгэл санаан дахь тэрхүү зовиурт бодлыг авч хаяаад шинэ мэдрэмж сэтгэгдэл төрүүлэх төдий л зүйл. дахин сэргэнэ гэсэн ойлголт тун бага найдвартай.

0 comments:

:

Зөвшөөрөлгүй хуулбарлан ашиглахыг хориглоно Copyright © 2010 | Дизайныг засаж сайжруулсан HONEY