Сэтгэл судлал

Байгууллагын сэтгэл зүйн алба:

Байгууллагын сэтгэл зүйн алба:
1. Байгууллагын сэтгэл зүйн албыг ажиллуулах өнөөгийн эрэлт хэрэгцээ. Бусад орны туршлага
2. Байгууллагын сэтгэл зүйн албаны бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн чиглэл



Байгууллагын сэтгэл зүйн алба:
1. Байгууллагын сэтгэл зүйн албыг ажиллуулах өнөөгийн эрэлт хэрэгцээ. Бусад орны туршлага
2. Байгууллагын сэтгэл зүйн албаны бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн чиглэл

Мянганы сорилын сангийн хөдөлмөрийн биржийн тухай мэдээлэл олж авах. Millenium challenge foundation.
Байгууллагад сэтгэл зүйч байхын эрэлт хэрэгцээ:

 Байгууллагы ажилын байрны стресс их байгаа
 Ажилын байрны хүчирхийлэл их байна
 Байгууллага доторхи харилцааны бэрхшээл \байгууллагын удирдлага ажилчидын хооронд\
 Хөдөлмөрийн орчин нөхцөл сайн биш байгаатай холбогдуулан тухайн орчинд нь тааруулан сэтгэл зүйч зохих арга хэмжээг авах шаардлагатай байдаг
 Зан үйлийн доголдолтой ажилчид олон байдаг
 Ажилчдыг сонгон шалгаруулах аргачлалд хэрэгцээтэй байна, мэргэжлийн сонгон шалгаруулалт нь байгууллагын хувьд их чухал байна
 Удирдлагын арга барил.

DF: Тодорхой байгууллагын хүрээнд сэтгэл зүйн үйлчилгээ тусламжийг үзүүлэх мэргэжлийн байгууллага юм. Энэ албыг ажиллуулахын тулд мэргэжлийн баг ажиллана. Байгууллагын сэтгэл зүйн албаны бүрэлдэхүүнд ямар мэргэжилтэнүүд ажиллаж болох вэ? Энэ баг нь байнгын болон шаардлагатай үед үйлчилгээ тусламж үзүүлэх зорилгоор ажиллаж байгаа.
Энэхүү багт дараах төрлийн ажилчид байж болно.
\багийн бүрэлдэхүүнд дараах хүмүүс тогтмол бусаар
шаардлагатай нөхцөлд тусламж өгч, хамтарч ажилладаг,
хэрэгцээ багатай үед албан ёсны орон тоогоор ажиллах шаардлагүй\
 Сэтгэл зүйч
 Эмч
 Эрүүл ахуйч
 Нийгмийн ажилтан
 Технологич
 Хүний нөөцийн мэргэжилтэн
 Физиологич
 Удирдлагын зарим ажилчид
Байгууллага дахь сэтгэл зүйн үйлчилгээг дараах хэлбэрээр зохион байгуулж болно:
1. Бие даасан албаны хэлбэрээр. \ сэтгэл зүйн алба институт нь томоохон байгууллага, үйлдвэр зэрэгт ажилладаг\ монгол оронд төдийлөн боломжгүй байгаа.
2. Гэрээгээр \тухайн байгууллага сэтгэл зүйчийг тодорхой хугацаанд гэрээгээр урьж ажиллуулах, тухайлбал хэрэгцээтэй үед\
3. Орон тооны \байгууллага орон тооны сэтгэл зүйчийг ажиллуулахыг хавсрага хэлбэрийн буюу байгууллагын орон тооны сэтгэл зүйчээр ажиллах ба ажилын байрны тодорхойлолт байх ёстой\ жишээ нь: цагдаагийн байгууллага, хэлийн цэргийн зостав, батлан хамгаалах яам, зэрэг...
Байгууллагын сэтгэл зүйн алба нь 20-р зууны эхэн үед АНУ-д ихээхэн хөгжсөн салбар. Энэ нь хэрэглээний шинжлэх ухааны нэгэн салбар. Ямар учираас энэхүү алба байгуулагдах болсон бэ? Дэлхийн 1,2-р дайны үед цэрэг армид залуучуудыг сонгон шалгаруулах шаардлага маш их тулгарч байсан учираас \чадварлаг, зоригтой зэрэг\ байгууллагын сэтгэл зүйн алба анх үйл ажиллагаагаа явуулж ирсэн түүхтэй. Энэ үед тест судлалын салбар хөгжиж ирж байсантай холбоотойгоор сэтгэл зүйн алба нь тестийн аргыг хэрэглэж сонгон шалгаруулж байжээ. Зөвхөн цэргийн албаар ч зогсохгүй олон төрлийн мэргэжлийн албанд ажилчдыг сонгон шалгаруулах хэрэгцээ бий болж байжээ. Мөн нэг шалтгаан нь 21-р зуунд зах зээлийн өрсөлдөөнд өөрсдийн үйлдвэрлэлийнхээ бүтээмж үр ашигийг нэмэгдүүлэхийн тулд байгууллагууд нь сэтгэл зүйн албыг бий болгож ирсэн. АНУ, Япон зэрэг орнуудад илүү их хөгжиж иржээ.
Гэр бүлийн сэтгэл зүйн алба нь Германд түлхүү хөгжиж байжээ. Ямар учираас ийнхүү сэтгэл зүйн албыг байгуулсан бэ? Хүний хүчин зүйл дотоод нөөцийг бүрэн дүүрэн ашиглах зорилгоор байгууллагын сэтгэл зүйн алба байгуулагдаж ирсэн. Байгууллага дээр байгаа хувь хүнийг л хөгжүүлнэ гэсэн утгатай юм.
АНУ-д мэргэжлийн байгууллага, үйлдвэр үйлчилгээний зохион байгуулалтын сэтгэл зүйч гэсэн тусдаа мэргэжилтэн бэлтгэдэг.
Япон-д бүх байгууллага нь сэтгэл зүйчтэй байдаг.
Хэрэвээ Монголд энэ алба байвал:
1. Мэргэжлийн сонгон шалгаруулалт явуулах,
2. Байгууллага дээрх янз бүрийн чиглэлийн судалгаа туршилтын ажилыг гардан зохион байгуулах үйл ажиллагааг явуулах, Tailor ийн Контрейнерийн систем- хөдөлмөрлөх хугацааг нарийн тооцон гаргаж, нэг хүний ажилын цагийг нарын тооцож ашиггүй үйлдлүүдийг бүгдийг нь хасан тооцож үүнийхээ үндсэн дээр хөдөлмөрийг нормчилсон байна. Миаогийн туршилт, зэрэг олон туршилтууд байдаг. Эдгээр нь хөдөлмөрийн орчинг сайжруулах зорилготойгоор хийгдсэн туршилтууд юм. Эдгээр туршилтууд нь эргээд бүтээмж өндөр чанартай ажил нь сайжирдаг байна.
3. Байгууллаг дээр үүсч бий болсон илд далд зөрчил зөрөлдөөнийг шийдвэрлэхэд дэмжлэг тусламж үзүүлэх.
4. Байгууллага дээр ажиллаж байгаа сэтгэцийн эрүүл мэндийн хэвийн ажиллагааг хангахад зохих хувь нэмрээ оруулах үүргийг гүйцэтгэх.
5. Хөдөлмөрийн орчин нөхцөлд Сэтгэл зүйн үнэлгээ хийх.
6. Хувь хүнийг чадвахижуулах. Хувь хүн бүхэн байгууллагатай чин сэтгэлээсээ ажиллах мэдрэмжтэй болсоноор тогтвортой ажиллах хүсэл эрмэлзэлтэй болж үнэнч шудрага болж ирдэг.

1 comments:

Anonymous said...

hi...
ene talaar suraltsah, sudlah bolomjiig neej uguhiig husej biana. uchir ni bi yag ene chigleleer negen baiguullagat ajillaj ehlej baigaa yumaa. ta nadtai selemslm@yahoo.com haygaar messengerdehiig husie.

:

Зөвшөөрөлгүй хуулбарлан ашиглахыг хориглоно Copyright © 2010 | Дизайныг засаж сайжруулсан HONEY